Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.01.06/

МОНГОЛ УЛСАД:

Архины хордлогын мэдээ:

    12 дугаар сарын 30-аас 1 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар нийслэлийн эмнэлгүүдэд 576 хүн архины хордлогын улмаас хандсаны 2% (11) нь хэвтэн эмчлэгдэж, СХД-т 1 хүн нас барсан байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 32%-иар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50% (288)-иар өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Улаанбурхан өвчин:

   2015 оны 12 дугаар сард 27 их, дээд сургуульд 136 оюутан өвчилсөн байна. МУИС-д 44, АШУИС-19, Отгонтэнгэр-15, ОУЭЗДС-д 21 хүн өвчилж, хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. ХӨСҮТ-өөс тандалт судалгаа хийж, голомтын вакцинжуулалтын ажил зохион байгуулж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

   Нийслэлийн эмнэлгүүдэд 35839 хүн хандсаны 2980 хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон ба 8.3%-ийг эзэлж байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.6%-иар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 4.6%-иар тус тус  буурсан байна. Нийт өвчлөгсдийн  85.7%-ийг  0-9  насны хүүхдүүд  эзэлж байна.

Багануур, Сонгинохайрхан, Баянгол, Налайх  дүүргүүдэд томуу, томуу төст өвчний эзлэх хувь 9.0%-10.3% байна.

Эх сурвалж: НЭМГ

 Томуу, томуу төст өвчин, Нийслэлд

 

 Дүүрэг

Нийт үзлэгийн тоо

ТТТӨ

Хувь

Багануур

1338

138

10.3%

Чингэлтэй

3644

224

6.1%

Сүхбаатар

5068

318

6.3%

Баянзүрх

6025

416

6.9%

Сонгинохайрхан

9739

984

10.1%

Хан-Уул

4854

414

8.5%

Баянгол

3586

344

9.6%

Багахангай

178

15

8.4%

Налайх

1407

127

9.0%

Нийт

35839

2980

8.3%

 

 

ДЭЛХИЙ ДАХИНД:

Зика вирүст халдвар:

   Пуэрто-Рико улсад Зика вирүст халдварын лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. 80 настай, эрэгтэй, сүүлийн 3 сард аялсан өгүүлэмж байхгүй. 11 дүгээр сарын 25-нд халуурах, толгой, бүх биеэр өвдөх, бөөрний дутагдалд орох зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтний цусанд БЦ-ПГУ-аар Зика вирүсийн ген тодорхойлогдсон байна. Тус улсаас тандалт судалгааг эрчимжүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж, дамжуулагчийн судалгааг өргөжүүлж байна.

Эх сурвалж: ДЭМБ