Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Сургалт зохион байгуулав

ЭМСЯ-НЫ БОДЛОГЫН ХҮРЭЭНД “ӨРХ, СУМЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ” 2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 18-20-НЫ ӨДРҮҮДЭД БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Сургалтанд нийт 21 аймгаас 62, нийслэлийн дүүргүүдийн 18 нийт 81 мэргэжилтэн “ӨРХ, СУМЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАГЧ БАГШ”-аар бэлтгэгдэн төгсөв.

Сургалт явуулах үндэслэл: Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.5 дахь заалт “Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх”, 8.1.13 дахь заалт “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах”, 8.1.23 дахь заалт “Эрүүл мэндийн ажилтныг төгсөлтийн дараах сургалтанд хамруулах, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах” үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд энэхүү сургалтыг зохион байгуулах шаардлага урган гарч байна.

Манай улс 2000 оноос “Хүүхдийн өвчний цогц менежмент” стратегийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болж буй өвчнүүдийн тусламж үйлчилгээ сайжирч 1990 онтой харьцуулахад нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл тууштай буурч байгаа бөгөөд Мянганы Хөгжлийн Зорилтоо хангасан орон болсныг НҮБ-аас тэмдэглэсэн юм. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан АЦХ, хатгалгаа, нярайн-перинаталь үеийн эмгэгүүд нас барсан хүүхдийн 40 гаруй хувь нь рахит, цус багадалт, тураал зэрэг суурь өвчин байдаг нь хүүхдэд тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх шаардлагатайг харуулж байна.

ДЭМБ-аас ХӨЦМ-ийг 2007, 2014 онд засч сайжруулж ирсэн бөгөөд туршлага, сургамжинд үндэслэн, шинээр гарч буй эм хэрэгслийг туршсаны үр дүнд ХӨЦМ-ийг аргачлал стандартад оруулж, гэрийн эмчилгээнд түлхүү анхаарах, нярайн эрт үеийн оношилгоо, эмчилгээ, асаргааны асуудлыг шинээр тусгах зэргээр шинэчилж ирсэн.

Энэ удаагийн сургагч багшийн сургалт нь эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилт, 2014 оны шинэчилсэн ХӨЦМ-ийн сургалтын батлагдсан хөтөлбөрийн дагуу анхан шатанд эмнэлгийн мэргэжилтэнд мэдлэг, ур чадварыг олгох, орон нутагт бэлтгэгдсэн сургагч багш сургалтыг ажлын байранд зохион байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Сүүлийн жилүүдэд осол гэмтлийн тоо ассан, хөдөлмөрын чадвар алдалт, нас баралт өссөн байгаа.

Монгол улсын өргөн уудам нутагт хүн ам тархаж байрласан, зам тээврийн хүндрэлтэй нөхцөлд амьдардаг хүмүүст эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэх, газар дээр нь үзүүлэх яаралтай тусламжийн чанарыг сайжруулахад  гэмтэгсдийг аврах анхан шатны тусламжийн сургалт чухал ач холбогдолтой болно. 2014 оны эрүүл мэндийн үзүүлтээр сум, сум дундын эмнэлгийн үйлчлэх хүрээнд осол гэмтлээр 570 гаруй хүний амь эндсэн нь сургалт чухал шаардлагатайг харуулж байна. 

Сургалтын зорилго:

  1. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, өвчнийг оношлох, эмчлэх, асрахад  мэдлэг, ур  чадвар олгох
  2. Эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилтийн явц, ХӨЦМ-ийн шинэчилсэн батлагдсан хөтөлбөрийн дагуу  орон нутагт сургагч багш  бэлтгэхэд оршино.
  3. Яаралтай тусламж, гэмтлийн лавшруулсан тусламжын сургагч багшийг орон нутагт бэлтгэх

 Сургалтын зорилт:

  1. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 22 дугаар тушаалаар батлагдсан  эмнэлзүйн удирдамжийг мөрдөх, тусламж үйлчилгээнд ашиглах аргад сургах
  2. Шинэчилсэн “Хүүхдийн өвчний цогц менежмент” хөтөлбөрийн сургалтаар эмнэлгийн мэргэжилтэнд заах ур чадварыг эзэмшүүлэх
  3. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх аргууд
  4. Томуу, томуу төст өвчний тархвар зүй, үүсгэгч онцлог, хүндрэл, оношилгоог тодорхойлох  асуудлууд
  5. Гэмтэл, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг эзэмшүүлэх

 Сургалтанд хамрах хүрээ: Нийслэл, орон нутгийн хэмжээнд зохион байгуулна. Сургалт 2 үе шаттай явагдана.

Сургагч багш бэлтгэх сургалтанд аймгийн эрүүл мэндийн газрын анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн 1, сургалт явуулах чадвартай, цаашид тогтвортой ажиллах өрхийн эмч 1, сумын эмч 1, нийт 3 мэргэжилтэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмнэлгийн асуудал хариуцсан менежер 1, дүүрэг бүрээс сургалт явуулах чадвартай, тогтвортой ажиллах өрхийн эмч 1 нийт 2, нийслэлийн эрүүл мэндийн газрын анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан 1 мэргэжилтэнг тус тус хамруулна.

Орон нутгийн сургалтыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар хариуцан хийх ба өрх, сум, багийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулан сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн  сургагч багш нар зохион байгуулна.

 Зохион байгуулагч: Эрүүл мэндийн хөгжлийн төв

 Хамтрагч байгууллагууд: Эрүүл мэнд, спортын яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Орон нутгийн сургагч багш нар

 Хүлээгдэж буй үр дүн:

 Анхан шатны болон аймаг дүүргийн эрүүл мэндийн байгууллагын уялдаа холбоо сайжирна

  1. Өрх, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадвар дээшилнэ.
  2. Иргэдэд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж сайжирна.
  3. Гэмтэгсэдийг аврах лавшруулах тусламж үйлчилгээ сайжирна.

Тайланг дэлгэрэнгүй байдлаар татаж авах.

1. “ӨРХ, СУМЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙНМЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ”