Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
“Фармакопейн өгүүлэл боловсруулах арга зүй”сэдэвт сургалт боллоо.

Дэлхийн ихэнх улс орнууд Их Британи, АНУ, Европын болон олон улсын фармакопейг эмийн чанарын шинжилгээнд түгээмэл ашиглан, мөрдөхөөс гадна өөрийн орны фармакопейг боловсруулан гаргаж мөрдөж байгаа билээ. 2011 онд шинэчлэн батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-д үндэсний фармакопейн эрх зүйн зохицуулалтын талаар тодорхой заалтууд тусгагдсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2010 оны 12 сарын 15-ны өдрийн “Фармакопейн эмийн өгүүлэл батлах тухай” 436, “Фармакопей боловсруулах, батлах, дагаар өгөх, фармакопейн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай” 411 тоот тушаал гарч мөрдөн ажиллаж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын Эмийн зкохицуулалтын хэлтэсээс эм үйлдвэрлэгчдийг фармакопейн өгүүлэл боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2012 оны 2 дугаар сард ЭМШУИС-ийн Эм зүйн сургууль, МХЕГ-ын Нэгдсэн лабораторитой хамтран “Фармакопейн өгүүлэл боловсруулах арга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд 12 үйлдвэрийн эмийн чанарын асуудал хариуцсан ажилтанууд оролцлоо. Сургалтанд оролцогчдод одоо мөрдөж байгаа эмийн стандартын төлөв байдал, фармакопейн холбогдолтой хууль, эрх зүйн баримт бичиг, дотоодын эмийн чанарын асуудал, эмийн шинжилгээний аргыг сонгоход анхаарах зүйл, фармакопейн өгүүлэл боловсруулах арга зүй зэрэг сэдвээр мэдээлэл өгөхөөс гадна тэдний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор орчин үеийн эмийн шинжилгээний арга, эмийн тогтвортой байдлын судалгаа хийх аргачлал, эмийн биошингэцийн талаар эм зүйн ухааны доктор С.Пүрэвсүрэн, Ц.Даариймаа нар сонирхолтой лекц уншсан нь оролцогчдын хэрэгцээнд нийцсэн үр дүнтэй сургалт боллоо.