Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН болон ТӨРӨЛЖСӨН мэргэшлийн сургалтын ЭЛСЭЛТ-ийн бүртгэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www. сhd.mohs.mn цахим хаягаар 2015 оны 9 сарын 05-19 ны хооронд явагдаж байна.

Цахим бүртгэл: www. сhd.mohs.mn  -> сургалт, зөвшөөрлийн шалгалтын бүртгэл -> хүсэлт илгээх гэж бүртгүүлнэ үү.

Элсэлтийн шалгалт 2015 оны 9-р сарын 23-25 ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд шалгалтын хуваарийг 2015 оны 9 сарын 21 нээс хойш www. сhd.mohs.mn цахим хаягаар харна уу. Элсэлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд элсэлтийн хуваарь хийх үед бүрдүүлэх материалыг авах болно.

Эрүүл мэндийн хөгжлийн төв
Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн алба
Лавлах утас: 70110891, 93131767

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
2015-2016 оны хичээлийн жилийн Эмнэлгийн мэргэжилтний Төгсөлтийн дараах сургалтанд Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2013 оны 12 дугаар сарын 27-ны єдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 491/А472 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 6 дахь заалтын шаардлагыг хангасан эмнэлгийн мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 02 сарын 17-ны өдрийн “Төгсөлтийн дараах мэргэшлийн сургалтын чиглэл, индекс батлах тухай” 49 дүгээр тушаалаар батлагдсан мэргэжлийн чиглэлээр Эрүүл мэндийн сайдын 2014 оны 05 сарын 14-ны өдрийн “Шалгалтын журам батлах тухай” 157 дугаар тушаалын дагуу элсүүлнэ.

Сургалтын бүртгэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www. сhd.mohs.mn цахим хаягаар дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана.

- Эмч, эмнэлгийн дээд мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН болон ТӨРӨЛЖСӨН мэргэшлийн сургалтын ЭЛСЭЛТ-ийн бүртгэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www. сhd.mohs.mn цахим хаягаар 2015 оны 9-р сарын 05-19-ны өдрүүдэд;

- Эмч, эмнэлгийн дээд мэргэжилтний МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ сургалтын ЭЛСЭЛТ-ийн бүртгэлийг 2015 оны 9-р сарын 07-18-ны өдрүүдэд ЭМХТ-ийн 102 тоотод цаасаар бүртгэнэ.

- Сувилагч болон тусгай мэргэжилтний ТӨРӨЛЖСӨН мэргэшлийн сургалтын ЭЛСЭЛТ-ийн бүртгэлийг 2015 оны 9-р сарын 07-18-ны өдрүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www. сhd.mohs.mn цахим хаягаар

- Сувилагч болон тусгай мэргэжилтний МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ сургалтын ЭЛСЭЛТ-ийн бүртгэлийг 2015 оны 9-р сарын 15-20-ны өдрүүдэд ЭМХТ-ийн 101 тоотод 13,30-17 цагийн хооронд цаасаар бүртгэнэ.

Үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтын ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ-ыг 2015 оны 09-р сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулах тул хугацаандаа бүртгүүлж шалгалтад хамрагдахыг анхааруулж байна.

Жич: Эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн тухай хуулийн 28.1.5 дахь заалтыг ханган ажиллахад анхаарна уу. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн нь Төрийн санхүүжилтээр суралцах мэргэжилтнүүдийнхээ бүртгэлийг цахим хаягаар бүртгүүлнэ.

Элсэлтийн шалгалт 2015 оны 9-р сарын 23-25 ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд шалгалтын хуваарийг 2015 оны 9 сарын 21 нээс хойш www. сhd.mohs.mn цахим хаягаар харна уу. Элсэлтийн шалгалтанд ирэхдээ бүртгэлийн хураамж төлсөн баримт авчирна.

Элсэлтийн шалгалтыг онол /сорил/-оор авах бөгөөд сорил нь ерөнхий мэргэжлийн эмчийн түвшинд тохирох агуулгатай байна. Элсэлтийн шалгалтанд 70% ба түүнээс дээш тэнцэнэ.

Элсэлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд элсэлтийн хуваарь хийх үед бүрдүүлэх материалыг авах болно. Бүртгэлтэй холбоотой мэдээлэл, төрийн санхүүжилтээр суралцагчтай хийх гэрээний загвар зэргийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудаснаас татаж авна уу.

Элсэгчдийн бүрдүүлэх материал, бүртгэлийн болон шалгалтын хуваарийг хавсралтаар харна уу.

Хавсралтыг энд дарж татаж харах