Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 71 046 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 527 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 71 622 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 662 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 22.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 36 743 буюу 51.3 хувь нь хүү, 34 879 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 941 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1136 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 15531 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 191 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9499 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6032 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 28 төрлийн 39 553 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 122.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2045 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 4.1-оор нэмэгдсэн байна.
Зүрхний цахилгаан бичлэгийн аппаратад туршилтын журмаар шалгалт тохируулга хийж эхэллээ

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 357 тоот тушаалаар ЭМХТ-д эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх хэсэг тус оны 12 дугаар сард байгуулагдсан. Энэхүү хэсэг нь эрүүл мэндийн салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хугацаанд “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам”-ыг Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 06 дугаар сарын 26 –ны өдрийн 249 тоот тушаалаар батлуулсан. Мөн Европын холбооны” Зүрхний цахилгаан бичлэгийн аппаратны үндсэн үзүүлэлт болон аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлага” IEC 60601-2-25 стандартыг албан ёсоор хэрэглэх зөвшөөрлийг Олон улсын цахилгаан техникийн комисс болон Стандартчилал, хэмжил зүйн газраас 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авсан. Тус төвийн Мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба нь журам болон стандартын дагуу зүрхний цахилгаан бичлэгийн аппаратад туршилтын журмаар шалгалт тохируулга хийж эхэллээ.

“Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам”