Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

Анагаахын болон ерөнхий англи хэлний эрчимжүүлсэн хагас вакуумжуулсан сургалт гэдэг  нь англи хэлний хэлзүй, өгүүлбэрзүйн үндсэн дүрэм үзэхийн хамт анагаахын мэргэжилтэй холбогдолтой сэдвүүд дээр дээд түвшинд дүрмийн алдаагүйгээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг эзэмшүүлэх эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдэд зориулсан боловсролын үйлчилгээ юм.

Энэхүү сургалтыг  ЭМС-ын Сайдын 2014 оны 119 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн ажилтанг гадаад оронд мэргэжлийн сургалтад хамруулах журмын 2.7 дахь заалтыг  үндэслэн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаадын улс орнуудад мэргэжил дээшлүүлэхэд шаардагдах англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх сургалт явуулахад Монгол улсын Засгийн Газрын тухай хуулийн 19-р зүйлд заасанчлан төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх эрх зүйн зохицуулалтын хүрээнд Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв /ЭМХТ/ болон Аптон Олон Улсын Боловсролын Институт  (АОУБИ) хамтран зохион байгуулж байна.

Энэхүү сургалтанд хамрагдсанаар суралцагчдын хэлний түвшин эрчимтэй ахих бөгөөд цаашид АОУБИ-ын  зайн сургалтад  хамрагдах эрх авч англи хэлний түвшингээ тогтмол ахиулан мэргэжлийн ур чадвараа сайжруулснаар Эрүүл Мэнд Спортын Яам, ЭМХТ, АОУБИ-ын гадаад хамтын ажиллагааны хүрээнд гадаадын орнуудад мэргэжил дээшлүүлэх урт болон богино хугацааны сургалтанд хамрагдах боломж нээгдэнэ.

2015 онд явагдах сургалтыг  дараах хуваариар явуулна.

Ээлжийн дугаар

Сургалт явагдах сарууд

Суралцагчдын тоо

1-р ээлж

5-р сар

40

2-р ээлж

6-р сар

40

3-р ээлж

9-р сар

40

4-р ээлж

10-р сар

40

5-р ээлж

11-р сар

40

ХӨТӨЛБӨРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Ерөнхий танилцуулга:

Энэхүү сургалтын хөтөлбөр нь эмч эмнэлгийн ажилтнуудад зориулсан эрчимжүүлсэн хагас вакуумжуулсан боловсролын үйлчилгээ болно. Курс тус бүр нь өдрийн 8 цагаар, 7 хоногт 5-н өдрөөр нэг сарын турш явагдана.

Хөтөлбөрийн хуваарь:

Хагас вакуумжуулсан эрчимжүүлсэн курс нь институтийн сургалтын байранд дараах хуваарийн дагуу явагдана.

Хичээлийн цаг

Завсарлага

1

09.00 – 10.50

10.50-11.10

2

11.10 - 13.00

13.00 -14.00

3

14.00 – 15.50

15.50 – 16.10

4

16.10      -18.00

 

2 багш 4, 4-н цагаар өдөрт хичээлээ хувааж заана. 1 багш өглөөний 4-н цагийг, нөгөө багш  өдрийн 4-н цагийг заана.

Сургалтын хөтөлбөр

  1. Гадаад хэлний лавлагааны европ-д баримталдаг нэгдсэн тогтолцооны дагуу суралцагч  нарын түвшинг CEFR түвшнээр тогтооно.
  1. Суралцагч нарын түвшин тодорхой болсноор АОУБИ нь суралцагчдын англи хэлний түвшинд нь тохируулан хэлний мэдлэгийг хөгжүүлэх болно. 160 цагийн сургалтаар суралцагч нарын англи хэлний түвшин 1 бүтэн түвшингээр ахих боломжтой.
  1. Суралцагчид нь суурьтай анхан шатны мэдлэгтэй бол зөвхөн ерөнхий англи хэлний эрчимжүүлсэн курст суралцан 1 бүтэн түвшин ахиж дунд түвшиний мэдлэгтэй болсноор анагаахын англи хэлний курсыг авах боломжтой болно.
  1. Суралцагчид нь дундын доод эсвэл түүнээс дээш түвшинд бол ерөнхий болон анагаахын англи хэлийг хавсруулан үзэх болно.
  1. Бүх хичээл унших, сонсох, бичих болон ярих зэрэг 4 чадвар дээр суурилж явагдана.
  2. Багш нар нь оюутан төвтэй заах аргазүйгээр хичээлээ явуулж суралцагч нарын суралцах хүсэл эрмэлзэл, идэвхийг байнга өндөр түвшинд хадгалах болно.
  1. Сургалтын хугацаанд хагас сайн өдрүүдэд багш нартайгаа уулын оргилд авирах, музей үзэх, Аглаг бүтээлийн хийдэд зочилох, асрамжийн төвд очиж үзлэг хийж өгөх, төр нийгмийн зүтгэлтэнтэй уулзах уулзалт зэрэг үйл ажиллагаануудад оролцоно.

Курсын төгсгөлд суралцагч нараас шалгалт авч тэдний амжилттай суралцсан байдалд  чадамжийн үнэлгээ өгч сертифекат олгоно.