Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
“Хөдөлмөрийн яармаг-2015” үйл ажиллагаа 2015 оны 5 дугаар сарын 15-нд Монголын үйлдвэрчний соёлын тө

            Анагаах ухааны боловсрол олгох их,  дээд сургууль төгсөгчид, үндсэн болон  төрөлжсөн  мэргэжил эзэмшсэн мэргэжилтнүүдийг ажлын байранд зуучлах “Хөдөлмөрийн яармаг-2015” үйл ажиллагаа 2015 оны 5 дугаар сарын 15-нд Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд боллоо.

            Яармагыг зохион байгуулахын тулд нийслэл, орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад байгаа сул ажлын байрны мэдээллийг авч нэгтгэн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн веб хуудсанд /www.chdmoh.mn /байршуулан Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулиудад мэдээлэн, төгсөгчдөд урилга тарааж мэдээллээр хангалаа. Мөн энэ жил төгсөх эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдээллийг ч олон нийтэд хүргэлээ. 

            Яармагын үйл ажиллагаанд Архангай, Завхан, Сэлэнгэ зэрэг 9 аймаг, нийслэлийн ЭМГ-ын харьяа 10 эрүүл мэндийн байгууллага, Улсын 1,3 дугаар төв эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төв,  Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо зэрэг 26 байгууллага оролцлоо.

Дээрхи 26 байгууллага давхардсан тоогоор 459 сул ажлын байранд 505 мэргэжилтэн бүртгэж авсан бөгөөд 32 мэргэжилтнийг  шууд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.