Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Гамшгийн үеийн бэлэн байдлын сургуулилт боллоо.

ОБЕГ, Нийслэлийн онцгой байдлын газраас  3 сарын 22 нд  зохион байгуулсан “Газар хөдлөлтийн гамшигийн үед авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт дадлага,  нийслэлд гамшгаас хамгаалах дадлагын дуут дохиог  шалгах үеэр ЗГХА-ЭМГ-ийн ажилтнууд гамшигийн үеийн бэлэн байдлын сургуулилт хийлээ. Энэхүү ажиллагааны үеэр дуут дохиог сонсон өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, байгууллагын онцгой байдлын штабын дохионы дагуу байгууламжийг орхин аюулгүй газарт гарах сургуулилтийг амжилттай хийлээ.

Манай улсад он гарснаас хойш 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт арав гаруй удаа болжээ. Газар хөдлөлтийг хэмждэг төхөөрөмжөөр шалгахад манай улсад өдөрт 80-100 удаагийн газар хөдлөлт буюу чичиргээ ажиглагддаг байна. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд хүчтэй газар хөдлөлт болоогүй билээ.

Байгалийн гамшгийн өмнө хэн ч бэлэн байж чадахгүй ч тодорхой хэмжээнд зохих мэдлэгтэй байх нь зүйтэй юм. Тиймээс та бүхэнд дараах мэдээллийг хүргэе.



Газар хөдлөлт гэж юу вэ?
Газар хөдлөлт бол геологийн тогтоцын хүчин зүйлийн нөлөө болон галт уулын дэлбэрэлт, тектоникийн хагарал зэрэг нөлөөллийн улмаас газрын гадаргуу дээр үзүүлэх чичирхийлэл юм.

Газар хөдлөлт нь газрын гадаргууд олон зуун километр урт хагарал үүсгэж, гол мөрний гольдирол, уул нуруудын дүр төрхөнд өөрчлөлт оруулж, хот суурин, барилга байгууламж нуран, хүний амь насанд асар их хохирол учруулдаг байгалийн гамшигт үзэгдэл юм.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭХ ҮҮСВЭРҮҮД:

Тектоник газар хөдлөлт - ихэнх тохиолдолд хэдэн арван болон хэдэн мянган жилийн өмнө хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн газрын хагарлуудын орчинд болдог.

Галт уулын газар хөдлөлт - идэвхтэй галт уулын дэлбэрэлтээс үүснэ. Энэ газар хөдлөлт нь бага талбайг хамарч доргилт мэдрэгдэнэ.

Газрын гүнд үүссэн агуй болон гүний уурхайн үйл ажиллагаанаас үлдсэн хоосон хөндий нүхний нуралтаар үүсэх газар хөдлөлт

Уул уурхай болон цөмийн тэсэлгээгээр үүсэх газар хөдлөлт - Зарим цөмийн тэсэлгээ нь дунд зэргийн хүчтэй газар хөдлөлттэй тэнцэхүйц үйлчлэлийг үзүүлнэ.

БАЛЛ БА МАГНИТУДЫН ЯЛГАА

Газар хөдлөлийн хэлбэлзлийн хүчийг XII баллын шаталбараар ажиглалтын цэг бүрд тодорхойлдог бол магнитуд (М) нь газар хөдлөлтийг бүртгэх багажинд тэмдэглэгдсэн газар хөдлөлтийн голомтын хүч бөгөөд тоон хэмжигдэхүүн юм.

ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХЫН ӨМНӨ:
-Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах
-Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх
-Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох. Ер нь хамгийн аюул багатай хэсэг бол коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг.
-Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах зэргээр дадлага, сургуулилт хийх
-Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх
-Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох
-Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших
-Ус, цахилгаанаа хэрхэн яаж хаагуур нь хааж, унтраахад суралцах
-Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох
-Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх
-Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах
-Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах
-Гар чийдэн (нэмэлт  зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрыг тогтоох
-Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах
-Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх
-Галын хор ашиглаж сурах

ГАЗАР ХӨДЛӨХ ҮЕД БАЙШИН ДОТОР БАЙГАА БОЛ:

-Аль болох тайван, үймэлдэн сандрахгүй байх
-Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт
-Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж өөрийгөө халхлах, хүлээх
-Бат бөх ширээн доогуур орох
-Цонхноос хол байх,
-Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн дор зогсохгүй байх
-Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага байна

ГАЗАР ХӨДЛӨХ ҮЕД ГАДАА БАЙГАА БОЛ:
-Байшин, барилга, мод, гэрэл болон шонгоос хол, аюулгүй газар олох
-Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэггүй
Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох,гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
-Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү яаран зүтгэ.
-Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
-Театр, цэнгэлдэх хүрээлэнд байгаа бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах
-Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
-Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох