Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 44 960 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 306 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 45 308 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 359 хүүхдээр буюу 0.8 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 159 буюу 51.1 хувь нь хүү, 22 149 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 10 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.6-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 599 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 720 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 9 933 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 116 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6 027 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 3 906 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 26 төрлийн 25 976 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 80.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1050 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБОО МАТЕ
Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа  2015 онд журмын дагуу зохион байгуулагдах тул энэхүү үйл ажиллагааг  2015 онд зохион байгуулах хүсэлтэй /шинээр/ мэргэжлийн нийгэмлэг холбоод шалгуурын дагуу материалаа бүрдүүлж  ирүүлнэ үү. (материал хүлээн авах хугацааг 2015 оны 4 сарын 6 хүртэл сунгаж байна.)

Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоод www.chd.moh.mn  хаягаар орж бїрдїїлэх материалын талаар мэдээлэл авна уу.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албанд ирүүлнэ үү.

Дараах шалгуурын дагуу материалаа бүрдүүлнэ үү.

Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах эрх хүсэхэд мэргэжлийн нийгэмлэг, холбоодын зүгээс  бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах эрх хүссэн албан бичиг.
  2. “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох журам”-ын 4 дэх заалтад заасан шалгууруудыг биелүүлснийг баталгаажуулах баримт, мэдээллүүд
  3. Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, төгсөлтийн дараах сургалтын зөвлөлийн даргын баталсан тусгай шалгуурыг хангасныг баталгаажуулах баримт, мэдээллүүд
  4. Мэргэжлийн зэрэг горилогчоос авах төлбөрийн санал, түүнийг боловсруулсан үндэслэл тооцоо
  5. Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах багийн гишүүдийн танилцуулга (Нэр, одоо ажиллаж буй байгууллага, албан тушаал, боловсролын байдал, эрдмийн зэрэг цол, ажлын туршлага, зэргийн шалгалт зохион байгуулахад оролцож байсан эсэх талаархи мэдээлэл, бүтээлийн жагсаалтыг багтаасан байна)
  6. Мэргэжлийн зэргийн шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд оруулах 5 гишүүний танилцуулга (Нэр, одоо ажиллаж буй байгууллага, албан тушаал, боловсролын байдал, эрдмийн зэрэг цол, ажлын туршлага, зэргийн шалгалт зохион байгуулахад оролцож байсан эсэх талаархи мэдээлэл, бүтээлийн жагсаалтыг багтаасан байна)
  7. “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох журам”-ын 5.1 дэх заалтад заасан шалгуур, мэргэжлийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэл

---ооо---

 

Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг,  холбоодын чадамжийг үнэлэх шалгуур үзүүлэлт

 

Нийгэмлэгийн нэр ..............                                                              Тэргүүний нэр ..................

                                   

Шалгуур  

Баталгаажуулах баримт

Биелэлтийг бичих

Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан нийтлэг шалгуур

 

  1.  

Улсын бүртгэлийн гэрчилгээ, албан ёсны нэр, тэмдэг, хэвлэмэл хуудастай байх

Гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн дугаар

 

  1.  

Сүүлийн 2 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх

Татварын тайлангаар баталгаажуулна

 

  1.  

Байнгын орон тоо бүхий ажлын албатай байх.

Нийгэмлэгийн дүрэм, гүйцэтгэх захирал буюу нарийн бичгийн даргын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

 

  1.  

Тухайн мэргэжлээр ажилладаг нийт эмнэлгийн мэргэжилтнүүдийн 30-с доошгүй хувийг гишүүнчлэлдээ багтаасан байх.

 

 

  1.  

Харьяалагдах эмнэлгийн мэргэжилтний дэлгэрэнгүй бүртгэл мэдээлэлтэй байх

Гишүүнчлэлийн бүртгэл

 

  1.  

Холбогдох олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн гишүүн байх буюу тогтмол хамтын ажиллагаатай байх

Гишүүнчлэлийн гэрчилгээ түүнтэй адилтгах баримт бичиг

 

Чадамжийг үнэлэх тусгай шалгуур

 

  1.  

Нийгэмлэгийн бүх гишүүдийн хурал, чуулган зохион байгуулдаг давтамж

Хурал зохион байгуулах тухай шийдвэр,

Хурлаас гарсан материал

 

  1.  

Мэргэжлийн чиглэлээр сүүлийн 2 жилд зохион байгуулсан сэдэвчилсэн хурал, зөвлөгөөн, эрдэм шинжилгээний конференц

Хурлаас гарсан материалууд:

илтгэлийн хураангуй гм

 

  1.  

Сүүлийн 2 жилд зохион байгуулсан мэргэжлийн сургалтын тоо

Үүнээс мэргэжил олгох сургалтад хамрагдаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулсан сургалтын тоо

Сургалтын материалууд

 

10.  

Гишүүдийн эрдмийн зэрэг цолтой байдал

  • Шинжлэх ухааны доктор
  • Анагаах ухааны доктор
  • Магистр
  • Мэргэжлийн зэрэгтэй

Гэрчилгээний хуулбар

 

11.  

Мэргэжлийн зэргийн шалгалт авч байсан туршлагатай байх

  • Комисст орж байсан гишүүний тоо
  • Сорил,  боловсруулж байсан гишүүний тоо

Туршлагын талаархи мэдээлэл, комиссын бүрэлдэхүүн баталсан тушаалын хуулбар

 

12.  

Мэргэжлийн чиглэлээр гүйцэтгэсэн гэрээт ажлууд (судалгаа, сургалт, хурал, нөлөөллийн үйл ажиллагаа гм)

  • Төрийн захиргааны байгууллагатай
  • Олон улсын байгууллагатай
  • Бусад төрийн бус байгууллагатай

Танилцуулга, шаардлагатай бол гэрээ

 

13.  

Мэргэжлийн зэргийн шалгалт авах журамтай байх

/материал хүлээн авах үйл ажиллагаа, шалгалтын төрөл, хэлбэр, үнэлгээ,тоног төхөөрөмжийн хангалт, шалгалт авах товлол гэх мэт/

Баталсан журмын хуулбар

 

14.  

Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааны зардлын төсвийн санал,  зэрэг горилогчоос авах төлбөрийн хэмжээ

Үндэслэл, тооцоо

 

15.  

Мэргэжлийн сэтгүүл эрхэлдэг байх

Хууль зүйн яамны бүртгэлийн гэрчилгээний хувь

Жилд 2-с доошгүй дугаар гаргадаг байх

 

16.  

 Гишүүнчлэлийн үнэмлэхтэй байх

Үнэмлэхний батлагдсан загвар, олгогдсон дугаарын бүртгэл

 

17.  

Өөрийн Веб хуудастай байх

Веб хуудасны хаяг

 

18.  

Өөрийн албан оффистой байх

Түрээсийн гэрээ,  эзэмшлийн гэрчилгээ

 

Тайлбар:

  1. Дээрх хүснэгтийн дагуу бичиж  2015 оны 04 сарын 06-ний дотор шалгуурын дагуу материалаа ирүүлэх /Цэнхэр өнгийн файл хавтсанд хийх/
  2. сhimedee_d @ yahoo.com хаягаар файлаар явуулах /04 сарын 06-ний дотор/
  3. Мэргэжлийн зэргийн шалгалт авч байсан туршлагатай гэснийг комиссын бүрэлдэхүүн баталсан тушаалын хуулбараар баталгаажуулах