Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
“Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” стратегийг үзэглэлээ

2014-2016 онд “Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” стратеги нь Эрүүл онд мэнд, cпортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон бусад олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүлэн ажиллахад ашиглагдах үндсэн баримт бичиг учир өчигдөр энэхүү стратегийг батлахаар тэргүүлэн оролцогч таван байгууллагын төлөөлөл уг стратегийг үзэглэх ёслолын ажиллагаа боллоо.

Стратегийг Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Д.Атармаа, НЭМГ-ийн орлогч дарга Б.Ганбат Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт- У нар үзэглэсэн юм.

Тус дүүрэг нийслэлийн хүн амын гурваны нэг нь оршин суудаг, Улаанбаатар хотын баруун талд байрладаг томоохон дүүргийн нэг юм. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж Орчлон, Содон, Залуус, Буман өлзий хороололууд сүндэрлэн босч, үйлдвэр аж ахуйн нэгж нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч нийт өрхийн 27 хувь нь төвлөрсөн усан хангамж бүхий орон сууцны хороололд, 73 хувь нь гэр хороололд амьдарч, хүн амын 27 хувь нь ядуу, агаарын болон хөрсний бохирдол их байдаг нь хүн амын эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлж олон тулгамдсан асуудлуудыг бий болгож байна. Жилд дундажаар 11000 орчин хүн шилжин ирж байгаа нь хүн амын амжиргааны байдалд, дүүргийн эдийн засгийн хөгжилд нөлөөлдөг. Үүнтэй холбоотой иргэдийн эрүүл мэндийн байдалд олон тулгамдсан асуудал үүсч байдаг.

Агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж хүүхдийн өвчлөл эндэгдлийн гол шалтгаан нь амьсгалын замын өвчлөл болон гажиг хөгжил тэргүүлж байна. Жил бүр өсч байгаа хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд өнөөдрийн байгаа эрүүл мэндийн байгууллагын нөөц хүрэлцэхгүй байгаа нь тусламж үйлчилгээний чанар хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэг нь эрүүл мэндийн түншлэгч байгууллагуудын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх санаачлагыг туршин хэрэгжүүлэх загвар дүүрэг болох стратегийг боловсруулан хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү “Сонгинохайрхан дүүрэгт эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” стратегийг 2014-2016 онд гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

Стратегийн зорилго нь төрийн болон төрийн бус байгууллагууд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, хөгжлийн түнш байгууллагуудын хамтын ажиллагаа оролцоотойгоор Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх ба хүн амын эрүүл мэнд амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн бөгөөд стратегийн төлөвлөгөөнд зургаан тэргүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Үүнд:

1.Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчин, осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралтыг бууруулах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх

2.Хүн амын дунд тэргүүлэх халдварт өвчний тохиолдол, тархалт, нас баралтын түвшинг бууруулах

3.Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах

4.Орчны эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах

5.Эрүүл мэндийн удирдлага, санхүүжилт, хүний нөөцийн төлөвлөлт, мэдээллийн тогтолцоо, хамтын ажиллагааг сайжруулах

6.Эмийн хангамж, зохистой хэрэглээ, лаборатори, тусламж үйлчилгээний чанар дэд бүтцийг сайжруулах зэргийг багтаасан байна.

Энэ стратегийг хэрэгжүүлснээр бусад дүүрэгт хэрэгжүүлэх загвар болох юм.

 

alt