Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Мэндчилгээ

Улиран өнгөрч  буй  Туулай жил  эрүүл мэндийн салбарын хамт олны хувьд  “Нийгмийн эрүүл мэнд – нийтийн биеийн тамирыг дэмжих жил” – ийн ажил үйлс өөдрөг, амжилт бүтээл арвин  жил байлаа.

Өнгөрөгч Туулай жил Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойг орон даяар амжилттай  тэмдэглэн өнгөрүүлсэн түүхэн жил.

Энэ түүхэн жил  манай хамт олны хувьд шинэ бүтэц, бүтээлч  ажил, бүтээлч санаачилга оргилсон, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт эрчимжсэн, ололт  амжилт арвинтай  жил байлаа.

Бид улиран одож буй Туулай жилд  Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны шинэчлэл, байгууллагынхаа зорилго зорилтонд тулгуурлан Цогц шинэчлэлийг цогцлуулахаар алсын хараагаа тодорхойлон, дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй боллоо.

Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, болон Эрүүл мэндийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах зорилгын  хүрээнд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог ханган ажиллаж, эмч эмнэлгийн   мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын цөм хөтөлбөртэй болж, телемедецины хөгжил хүрээгээ тэлэн, эмийн зохицуулалтын асуудлын хүрээнд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх түншлэл, хамтын ажиллагааг сайжруулсан болон  эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн эрхзүйн орчинг шинэчлэн, эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойг амжилттай тэмдэглэн өнгөрүүлэсэн зэрэг идэвхи санаачлага,  хичээл зүтгэл гарган ажилласан манай байгууллагын хамт олны үйл ажиллагааг ЗГХЭГ, Эрүүл мэндийн яамны зүгээс өндрөөр үнэлсэн билээ. 

Айлчлан ирж буй Луу жил Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар-ыг сайжруулах их үйлсийн жил байх болно.

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх ариун үйлсдээ, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэх эрүүл мэндийн салбарынхаа нийт ажиллагсад болон нийт ард иргэддээ айчлан ирж буй 17-р жарны Баясгалан хэмээх усан Луу жилдээ төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

 Эрүүл мэндийн газрын  дарга                                                                 Ш.Энхбат