Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн 60 жилийн ойд оролцлоо

АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярын бага хурал 2014 оны 09 сарын 27-нд АШУҮИС-д боллоо. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнтуяа, АШУҮИС-ийн дэд захирал Н.Сүмбэрзул, АШУҮИС-ийн АУС-ийн Анагаахын тэнхимийн багш Д.Малчинхүү болон эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгч, ажилтан албан хаагчид оролцлоо. 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байгаа нийт төлөөлөгчдөд баяр хүргэн үг хэллээ. Тэрээр “Нийт үе үеийн төгсөгчид, эрдэмтэн, багш нарт баярын мэнд дэвшүүлэхийн ялдамд эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төр засгийн тууштай бодлого, хүүхдийн тэнхим, хүүхдийн эмч нарын хичээл зүтгэлийн үр дүнд сүүлийн 20 гаруй жилд нялхсын нас баралт 3 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4 дахин буурч, Монгол улс хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй улс, орны жагсаалтаас хүүхдийн өвчлөл, эндэгдэл дунд зэрэгтэй улсын эгнээнд багтсан. Энэ нь хүүхдийн анагаахын тэнхимийн эрдэмтэн багш нар, тэдний шавь нар, үе үеийн эмч, мэргэжилтний итгэл, зүтгэл, нөр их хичээнгүй хөдөлмөрийн үр шим байсан гэдгийг энд цохон тэмдэглэхэд таатай байна” гэлээ. Мөн сайд олон жил манлайлан ажилласан эмч, мэргэжилтнүүдэд “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол, тэмдгийг гардуулан өглөө.

alt

alt

alt

Тус тэнхим туулж өнгөрүүлсэн 60 жилийн хугацаандаа 2416 хүүхдийн эмч бэлтгэж, эрүүл мэндийн салбарт хүлээлгэн өгсөн байна. Хүүхдийн анагаахын тэнхим олон талт харилцаагаа өргөжүүлэн АНУ, Япон, Финлянд, Итали, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орны эрдэмтэдтэй хамтран төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, сургалт, судалгаа хийж байна.

Цаашид тус тэнхим хүүхдийн анагаахын салбартаа тэргүүлэн манлайлж, олон улсын түвшинд хүрсэн сургалт, орчин үеийн дэвшилтэт судалгаа, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нотолгоонд тулгуурлан хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа юм байна.

www.moh.mn