Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдрийн ач холбогдол

Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдрийн ач холбогдол

2014.09.26-нд

             Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдрийг 2007 оноос эхлэн дэлхийн 70 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага дээрх үйл ажиллагаанд нэгдэн ороод байна. Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгсэлийг хэрэглээгүйгээс гарах  сөрөг үр дагаварууд нь хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдварт өртөх явдал юм. Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр нь залуучуудын жирэмслэлтээс сэргийлэх аргуудын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах талаар зөв шийдвэр гаргах, жирэмслэлт бүр хүссэн байхад хувь нэмэр оруулах зорилготой.

           Жил бүр дэлхий дээр 208 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаагийн 41% буюу 85.2 сая нь хүсээгүй жирэмслэлт байна. Мөн жилд 15-19 насны охидын 16 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаа бөгөөд энэ насны бүлэг дэх нас баралтын зонхилох хувийг жирэмслэлттэй холбоотой шалтгаан эзэлж байгаа юм.

             Монгол Улсад 2013 оны байдлаар үр хөндөлтийн 15,628 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөнд 195, нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйд 18.4 үр хөндөлт ногдож байна. 1000 эмэгтэй тутмын 552 буюу 55,2хувь нь жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслээс сонгон хэрэглэдэг байна. Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хэрэглээ бага байгаа нь хүсээгүй жирэмслэлт, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

                        2014 онд энэ өдрийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Мари Стопс Олон улсын байгууллага хамтран "Хүүхэд бүр хүссэн байх ёстой" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна.

            Энэ өдрийг угтан оюутан залуучуудын дунд жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн талаарх мэдээлэл сургалт, суртадчилгааг 9 сарын 10-22-ны хооронд 1000 оюутны байр I, II, Батлан хамгаалахын их сургууль, ШУТИС, МУБИС-ын дотуур байр болон хичээлийн байранд зохион байгууллаа.

 Мөн дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

  • 9 сарын 26-ны өдөр "Үндэсний мэдээллийн төв"- Зууны мэдээ сонины байр
  • 9 сарын 23, 24 Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд олонхи ажилладаг ажлын байранд ЖХЭХ-ийн талаар сургалт сурталчилгаа зохион байгуулах
  • 9 сарын 22-27-ны өдөр Цахим хуудсаар ЖХЭХ-ийн талаар мэдээлэл хүргэх
  • 9 сарын 22-27-ны өдөр Гэр бүл төлөвлөлтийн ач холбогдол, ЖХЭХ-ийн талаарх цуврал нийтлэл - goolingoo.mn
  • 9 сарын 22-26 "Хүүхэд бүр хүссэн байх ёстой" инстаграммын уралдаан
  • 9 сарын 26-ны өдөр Мари Стопсын эмнэлэг, Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд "Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгсэл"-ийн "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгуулагдаж, иргэдэд зөвлөгөө өгч, ЖХЭХ үнэ төлбөргүй олгоно.
  • 9 сарын 26-ны өдөр "Хүслээр ирсэн бэлэг" уулзалт, ярилцлага - AromaCafe-д
  • 9 сарын 27-ны өдөр 10:00-13.00 цаг "Гэр бүл төлөвлөлтийн өртөө"- зөвлөгөө мэдээлэл өгнө. Энэ үйл ажиллагаа Чингисийн талбайд зохион байгуулагдана.

 2014 оны 9 сарын 26-ны өдөр "Хүслээр ирсэн бэлэг" арга хэмжээ нь нэг талаас гэр бүлийн  сэтгэл зүй нөгөө талаас гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгслийн талаарх лекц, уулзалт, ярилцлагыг анх удаа хамтран зохион байгуулж байгаагаар онцлог юм. Энэ үйл ажиллагаанд Гэр бүл төлөвлөлтийн олон улсын сургагч багш, эмэгтэйчүүдийн их Д.Энх-Оюун, Б.Цэвэлмаа, Гэр бүл, сэтгэл судлалын доктор Г. Наранбаатар нар оролцоно.

Холбогдох мэргэжилтнүүд: НЭМҮТ П.Болормаа 96962780, С.Гэрэлмаа 99280101, Мари Стопс ОУБ Е.Доржнамжим 99035331