Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Говьсүмбэр аймагт “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 127 тоот тушаалын дагуу иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг Говьсүмбэр аймагт зохион байгуулахаар 7 дугаар сараас эхлэн “Иргэн бүрт заавал хэвшүүлэх 21 дадал” Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ хугацаанд:

“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний нээлттэй өдөрлөгийг аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагууд зохион байгуулсан. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг арга хэмжээний талаар иргэддээ зориулан сурвалжлага, мэдээллийг бэлтгэн дамжуулж байгаа нь бидний ажилд томоохон дэмжлэг туслалцаа болж байна.

alt

Эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Иргэн бүр заавал хэвшүүлэх 21 дадал” буюу цусны даралтаа хянаж суръя сарын аян өрнүүлж, мэдээлэл, сургалт сурталчилгааг нийт 648 иргэнд хийснээс 412 иргэн өөрийн цусны даралтаа хэмжих арга барил эзэмшлээ. Аяны хүрээнд 28 төрийн болон төрийн бус байгууллагын 168 ажилтан, албан хаагчид хамрагдаж 74 сайн дурын ажилтан бэлтгэжээ.

alt

“Иргэн бүр заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлага номын тараалт аймгийн хэмжээнд 50 хувьтай байна. Аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээнд явцын хяналт, шинжилгээ хийн, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

alt