Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг ашиглалтанд орлоо

 ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн барилгыг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвданий шууд санаачилга, хандив тусламж Монгол улсын их хурал, Засгийн газар, Эрүүл мэндийн яамны дэмжлэг, сайн санаат хүмүүсийн хандив тусламжаар байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын дарга З.Энхболд , Улсын их хурлын дэд дарга М.Энхболд , Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Бурхан шашны тэргүүн , хамба лам Чойжамц, Ажиа Ринбүүчий, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал нээлтийн үйл ажиллагаанд үг хэлэхдээ, Монголын эрүүл мэндийн салбарт тэр дундаа хүүхдийн анагаах ухааны хөгжилд цоо шинэ түүхийг Ажиа гэгээн та монголын ард түмэнтэй хамт бичилцлээ хэмээгээд, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

alt

 

Энэхүү барилга нь 4.1 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд 4600 м2 талбайтай, 7 давхар, хамгийн сүүлийн үеийн дүрслэл, оношилгооны тоног төхөөрөмж суурилуулсан, хүчилтөрөгч, агааржуулалтын нэгдсэн системтэй лабораторын эмнэлэг юм. Тус эмнэлэг нь нярайн эрчимт эмчилгээний 25 ортой тасаг, цусны эмгэг, хавдар судлалын 50 ортой тасаг, нярайн болон хавдрын мэс заслын хэсэг, оношилгоо, эмчилгээний хэсэг, хөнгөвчлөх эмчилгээний хэсэг, эмчилгээний дараах амрах өрөө, сургалтын өрөөнөөс бүрджээ. Энэхүү эмнэлэгт жилд дунджаар зүрхний төрөлхийн хөгжлийн гажгийн оношилгоог 50-100 хүүхдэд, битүүрээгүй артерын цоргыг засах-50, тосгуур хоорондын цоорхой эмчлэх-50, баллон ажилбар -20 хүүхдэд тус тус хийхээр төлөвлөөд байна. Уг төслийн хүрээнд эмнэлгийн дэргэд эмч нарын сургалтын танхим, хурлын заал, сэтгэл заслын танхим бүхий 3 давхар барилгыг мөн барьж, ашиглалтанд оруулжээ.

Ажиа Ринбүүчий нь 1950 онд Төвдөд төрсөн, хоёрдугаар Бурхан хэмээн алдаршсан Богд Зонховын эцгийн 8 дахь дүрээр тодорсон бөгөөд 2011 онд “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-ыг Монгол улсад байгуулж, хүмүүнлэг, боловсрол, шашин, соёлыг дэмжих чиглэлээр олон ажлыг зохион байгуулж иржээ. Ажиа гэгээн энэхүү эмнэлгийг цаашид зөв менежментээр улам хөгжүүлэн авч явахыг захилаа.

alt

alt

alt

alt

alt

www.moh.mn