Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн Статистикийн мэдээлэл 2012 оны 1-р сар

Эх, хүүхдийн эрүүл мэнд

Төрөлт 2012 оны 1 сарын байдлаар 6015 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс 852 төрөлтөөр буюу 14,2 хувиар нэмэгдсэн байна. Төрөлт Булган, Өмнөговь, Сүхбаатар, Увс аймгуудад буурч бусад аймаг, хотод нэмэгджээ. Нийт төрсөн эхчүүдийн 10.7 хувь малчин, 12.9 хувь оюутан, ажилгүй эхчүүд 48.7 хувийг эзэлж байна. Мөн 4.6 хувь нь бага, 60.1 хувь нь дунд, 34.3 хувь дээд боловсролтой, 1.1 хувь нь боловсролгүй эхчүүд байна. Нийт төрөлтийн 92.7 хувийг эх барих эмэгтэйчүүдийн эмч, 2.6 хувийг их эмч, 4.45 хувийг эх баригч бага эмч, 0.04 хувийг бага эмч, 0.2 хувийг мэргэжлийн бус хүн удирдан төрүүлсэн байна.

Эхийн эндэгдэл 2012 оны 1 дүгээр сард эхийн эндэгдлийн 4 тохиолдол бүртгэгдэж 100.000 амьд төрөлтөд 66,5 байна. Өнгөрсөн оны мөн үед эхийн эндэгдэл бүртгэгдээгүй байна. Тухайн сард Сүхбаатар аймагт 1, Дорнод аймагт 1, Улаанбаатар хотод 2 эх энджээ. Улсын Клиникийн Төв эмнэлэгт эндсэн эх Баян-Өлгий аймгийн харъяат ба жирэмсэн, төрөхөөс үл хамаарах өвчний шалтгаанаар энджээ. Эндсэн эхчүүд 24-34 насны хооронд байгаа ба дунд боловсролтой байжээ. Эхийн эндэгдлийг шалтгаанаар авч үзэхэд жирэмсэн үеийн хүндрэлээр 1, төрөх үеийн хүндрэлээр 1, төрсний дараах үеийн хүндрэлээр 1, жирэмсэн, төрөхөөс үл хамаарах үеийн өвчнөөр 1 эх энджээ. Эдгээр эндсэн 4 эх амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой эхчүүд байсан байна. Нийгмийн байдлаар авч үзэхэд гэрийн ажилтай- 2, малчин-1, оюутан-1 эх энджээ.

Хүүхдийн эрүүл мэнд Амьд төрсөн 6033 хүүхдийн 51.3 хувь нь эрэгтэй, 48.7 хувь нь эмэгтэй байна. Өнгөрсөн оны мөн үеэс 843 хүүхдээр нэмэгдсэн ба энэ сард Өвөрхангай аймагт 3 ихэр хүүхэд төржээ. Амьд төрсөн хүүхдийн 4.2/253/ хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төржээ. Төрөөд 1 цагийн дотор хөхөө амласан хүүхдийн хувь 92.3 байна. Тухайн сард улсын хэмжээнд нийт 131136 хүүхэд жинлэсэн байна. Жинлэсэн хүүхдийн 0.65 хувь нь туранхай, 0.52 хувь нь тураалтай байгаа бөгөөд өсөлтийн хоцрогдолтой хүүхэд 0,9 хувийг эзэлж байна.

Нялхас болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл Улсын хэмжээнд 2012 оны 1 дүгээр сард нялхсын эндэгдэл 105 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 11 тохиолдол буюу 10,5 хувиар нэмэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 17,4 ногдож байна. /2011 оны 1 дүгээр сард 94 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 18.1 байна/ Нялхасын эндэгдлийн 50.5 хувь нь 0-7 хоногтойдоо, 14.3 хувь нь 7-28 хоногтойд, 35.2 хувь нь 29 ба түүнээс дээш хоногтойд эндсэн байна. Нярайн эндэгдэл 1000 амьд төрсөн хүүхдэд 11.3 байна. Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн 57.1 хувь нь эрэгтэй, 42.9 хувь нь эмэгтэй хүүхэд байна.

Дугаар Файлын нэр Татах холбоос
1                   
Эрүүл мэндийн Статистикийн мэдээлэл 2012 оны 1-р сар                                             
Татаж авах