Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
2012 ОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛГӨӨН

Жил бүр Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөлгөөнийг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэн, тухайн жилийн үйл ажиллагааны зорилго, чиглэлийг хэлэлцүүлдэн тодорхойлдог. 2011 онд салбарын хэмжээнд “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” уриаг дэвшүүлэн ажилласан бол 2012 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил”-ээр зарлаж байна.

2012 оны Эрүүл мэндийн Удирдах ажилтны зөвлөлгөөн 2-р сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөлгөөнд хот хөдөөгийн, төр, хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагуудын удирдлагууд болон салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, мэргэжлийн салбар зөвлөл, хамтран ажиллагч олон улсын байгууллагуудын төлөөлөл, нийт 200 төлөөлөгч оролцож байгаа.  

Зөвлөлгөөний нээлтэнд МУ-ын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Очирбат нар хүрэлцэн ирж, зөвлөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэж үг хэлэв. Мөн ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Р.Виват, НҮБ-ын ХАС-ын суурин төлөөлөгч Аржентина Матавелла, НҮБ-ын ХС-ын суурин төлөөлөгч Рана Флауверс нар баяр хүргэж, үг хэлэв.

МУ-ын ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний

чанарын жилд дэвшүүлэх зорилт” илтгэл тавив. Эрүүл мэндийн сайд илтгэлдээ “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын жил” 2012 онд салбарынхаа үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг доорхи байдлаар тодорхойлж байгаагаа онцлов. Үүнд:

-       Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлнэ
-       Эмнэлгийн бие даасан байдлыг ханган ажиллана
-       Сум, өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх стратеги баталж, хэрэгжүүлнэ
-       “Эрүүл хүүхэд – Монголын ирээдүй” аяны хүрээнд хүүхэд бүрийг үзлэгт хамруулж, эрүүлжүүлнэ

Зөвлөлгөөний зорилтууд:

  • 2011 оны “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих” зорилтын хэрэгжилтийн үр дүнг үнэлэх
  • 2012 оны Эрүүл мэндийн салбарын “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил” уриан дор хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох
  • “Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн стратеги”, “Эмнэлэг хөгжүүлэх бодлого” стратегийн баримт бичгүүдэд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Эрүүл мэндийн салбарт шинээр батлагдсан, хэрэгжүүлж буй баримт бичгүүдийг нийт эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад танилцуулах

Зөвлөлгөөн дээр тавигдах илтгэлүүдийн сэдэв:  

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жилд дэвшүүлэх зорилт”
 “Мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанарын тухай: Онол ба хэрэглээ”
“Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанарын өнөөгийн байдал, сайжруулах арга зам”
“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар ба эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт”
“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал”
“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын өнөөгийн байдал, сайжруулах арга зам”