Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
“Саруул Монгол” өдөрлөг боллоо.

Мансууралтай тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдөр тэмдэглэдэг.  Энэ өдөр Дэлхийн улс орнууд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн бодис, эм бэлдмэл хэрэглэдэг, донтсон иргэдийг хамгаалах болон урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж хэрэгжүүлж буй ажлуудаа эрчимжүүлдэг байна.

Манай улсын хувьд энэ өдрийн хүрээнд  6-р сарын 25нд  Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс шийдвэр гаргагч болон оролцогч талуудын дунд онол практикийн бага хурлыг Ерөнхийлөгчийн тамгын газрын “Иргэний танхим”-д зохион байгуулсан. Уг хурлаар “Хар тамхи мансууруулах бодисын гадаад болон дотоодын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага”, “Монгол улс дахь Мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэгт ногдуулж буй ял шийтгэл, тулгамдаж буй асуудал”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бодисыг хянах хуулийн үзэл баримтлал, товч танилцуулга”, "Өсвөр үеийнхний мансууруулах бодисын хэрэглээг судалсан дүн" зэрэг 10 гаруй сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ.6

НҮБ-ын Мансууруулах Бодис, Гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнгөрөгч онд гаргасан судалгаагаар дэлхий дээр 25 сая хүн мансууруулах сэтгэц идэвхт  эм, бодисын хамааралтай байгаагийн 15.6 сая нь хар тамхины хамааралтай болохыг тогтоосон байна.

Харин манай орны хувьд улс орон хөгжиж, хил гааль чөлөөтэй болж, интернет хөгжихийн хирээр хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэх, түүнтэй холбоотой хэрэгт иргэд холбогдох зэрэг нь ихсэж байна.  Үүнтэй холбоотой  элдэв хэрэг зөрчил ч жилээс жилд өссөөр байна. Өнгөрөгч оны байдлаар манай улсын 34 иргэн хар тамхи зөөвөрлөх, хил гаалиар гаргахыг оролдох зэрэг хэрэгт холбогдон  БНХАУ, Хонгконг, Какакстан, ОХУ гэх мэт орнуудад хоригдож байгаа гэж мэдээлж байсан.

Мөн нийслэлийн өсвөр үеийнхний дунд  НЦГ, НЭМГ зэрэг холбогдох байгууллагуудаас судалгаа явуулахад хамрагдагсдын 44.6% архи, 40.3% тамхи хэрэглэж үзсэн. 2.9 хувь нь бензин цавуу, 1.8 хувь нь каннабис, 0.9 хувь нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Түүнчлэн тэдний 12.1 хувь нь ойр орчиндоо хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчидтэй хамт байдаг гэсэн байна.

Түүнчлэн Мансууралтай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Ардчилсан Хүчний Холбоо” ТББ санаачлан “Саруул Монгол” аяныг орон даяар тодорхой сэдэвтэйгээр зохион байгуулж эхлэсэн ба энэхүү арга хэмжээний нэг болон “энэ сарын 29-нд Чингисийн талбайд “Саруул Монгол” аяны өдөрлөг, парад зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд ЭМХТ-ийн хамт олон идэвхитэй оролцож байгууллагаа сурталчлан, иргэдэд эрүүл аж төрөх зан үйл хэвшүүлэх сурталчилгааны материал тараан, мэдээлэл түгээлээ.