Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
"Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн ээлжит цахим хурал болов

 Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурлыг Эрүүл мэндийн сайдын зөвлөх М.Туяа удирдан, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Тус хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Г.Соёлгэрэл, НЭМҮТ-ийн мэргэжилтэн С.Гэрэлмаа, мөн нийслэлийн амаржих газруудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов. Харин ЭХЭМҮТ, НЭМГ болон нийт аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл цахимаар оролцлоо.

Өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд гарсан эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг хэлэлцэн, хөтөлбөрийн дагуу эрүүл мэндийн салбарт гарсан үйл явдлуудыг танилцуулав. Түүнчлэн Хэнтий аймаг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явцын мэдээллээ танилцууллаа.

Өнгөрсөн долоо хоноогийн хугацаанд төрөлт 1500-1600 буюу хэвийн үзүүлэлттэй гарсан байна. Эхийн ноцтой хүндрэлийн 5 тохиолдол гарсныг эмч, мэргэжилтнүүдийн зөв тактикаар сайн арга хэмжээ авч эхийн эндэгдэл гаргаагүй байна.