Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ХДХВ/ДОХ, Сүрьеэгийн мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтнүүдэд

 ХДХВ/ДОХ, Сүрьеэгийн мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтнүүдэд

Мэдээлэл цуглуулах ажлын чанарыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулагдаж байна.

Эрүүл мэндийн статистик мэдээллийн чанарыг сайжруулах чиглэлээр зохион байгуулах эхний ээлжийн сургалт  2014 оны 6 дугаар сарын 23- 27 ны өдрүүдэд ЭМХТ-ийн байранд  амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус сургалтаар Эрүүл мэндийн байгууллагуудад хөтлөгдөх анхан шатны бүртгэл, тайлангийн шинэчлэгдэн батлагдсан маягтууд, түүнийг хөтлөх зааврыг танилцуулж, ХДХВ/ДОХ, БЗДХ-ын мэдээллийн мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргжлийн ур чадварыг дээшлүүлэх, Эрүүл мэндийн статистикийн шинэчлэгдэн батлагдсан H-info 3.0 программ хангамж, сарын мэдээний программ хангамжийн нэвтрэлтийг эрчимжүүлэх зорилготой юм.

Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд сургалтын дараах ажлын байран дахь сургалт зохион байгуулж, сургалтын явц үр дүнгийн талаар тайлан гарган баримтжуулж ЭМХТ-д ирүүлэх юм.

Эхний ээлжийн сургалтанд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудийн Эрүүл мэндийн газрын статистикч их эмч, ХДХВ/ДОХ, БЗДХ-ын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нийт 32 хүн хамрагдаж байна. 2-р ээлжийн сургалт 6 сарын 30-наас 7 сарын 04-ны хооронд зохион байгуулагдна.