Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМХТ-ийн мэргэжилтнүүд Орхон аймагт ажиллаж,төвийн бүсийн 5 аймгийн залуучуудын төлөөлөгчдөд сургалт

ЭМХТ-ийн мэргэжилтнүүд Орхон аймагт ажиллаж,төвийн бүсийн 5 аймгийн залуучуудын төлөөлөгчдөд сургалт хэлэлцүүлэг явуулсан сургалтын тайлан

Төвийн бүсийн 5 аймаг, 4 дүүргийн Залуучуудын Чуулга уулзалт Орхон аймагт

“Монголоо шинэчлэе” уриан дор 2014.06.20-2014.06.22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Чуулга уулзалтанд 700 гаруй залуучууд оролцон  “Эдийн засаг”, “Эрүүл мэнд”,  “Уул уурхайн” асуудлуудаар хэлэлцүүлэг хийгдсэн ба Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн  Яаралтай тусламж зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхзул, мэргэжилтэн Л.Оюунтунгалаг, Б.Майцэцэг, Тогтолцооны судалгаа статистикийн хэлтсийн мэргэжилтэн П.Эрхэмбаяр, алсын түргэний жолооч Г.Цогт-Адьяа гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Бид Орхон аймгийн ЭМГ , БОЭТ-ийн эмч нартай хамтран гэмтлийн үеийн бэлэн байдал ямар байгаа , тухайн аймаг дүүрэгт юу хийх шаардлагатай талаар  “ Оролцооны аргаар асуудал шийдвэрлэх” аргыг ашиглан хэлэлцүүлэг явуулж  “Амилуулах суурь тусламж”-ийн мэдлэгийг оролцогчдод танилцуулсан. Сургалт хэлэлцүүлэгт  Ардчилсан Хүчний Холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Т.Энхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэд сайд Ц.Туваан, Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хүч” , “Эрүүл мэнд” клуб болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, Архангай аймгийн ЗДТГ идэвхитэй оролцож санал санаачлагуудыг гаргалаа.

Үүнд:

  1. Олныг хамарсан эмх замбараагүй байдал, осол гэмтлийн үед бэлэн байх арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай.
  2. Иргэн, хүн бүрт амилуулах тусламжийн сургалт явуулж, ур чадвар эзэмшүүлэх ажлыг эхлүүлэх.
  3. Байгууллагуудад уг сургалтыг зохион байгуулах тухай.
  4. Амилуулах тусламжийн сургалтын багшийг олноор бэлтгэх хамтарсан төсөл, төлөвлөгөө боловсруулах асуудлаар ЭМХТ-өөс дэмжиж ажиллах талаар тус тус хэлэлцсэн.

Сургалтын үр дүнд бид цаашид дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн болно.

Үүнд:

  1. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас эрхлэн гаргадаг “Монгол малчин” сэтгүүлд “Гэмтлийн үеийн тусламж" болон “Амилуулах суурь тусламж”-ийн тухай мэдээлэл тавих асуудлыг ҮХАА-н дэд сайд Ц.Тувааны дэмжлэгтэйгээр шийдвэрлэх.
  2.  Архангай аймаг, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын ажилтнууд, залуучуудын “Хүч”, “Эрүүл мэнд” клубын залуучуудад уг  сургалтыг явуулах хүсэлтэй гэдгээ хэлсэн.
  3. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэд сайд Ц.Туваан нар тус сургалтыг чухал хэрэгтэй сургалт болохыг, гэмтлийн анхны тусламжийн багц, автомат тохируулгатай дефибриляторыг нийтийн үйлчилгээний байгууллагуудад байршуулж хэвших, хууль эрх зүйн хүрээнд тусгаж өгөх ажлуудыг

 ЭМХТ-тэй хамтран шийдэхээр тохиролцлоо.