Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА: 

Иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний

“Заавал хэвшүүлэх 21 дадал” сэдвээр телевизийн цуврал

нэвтрүүлэг хийж, нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ 

2014-05-09

Тендер захиалагчийн мэдээлэл:

Захиалагч:

Эрүүл мэндийн хөгжлийн төв – Эрүүл мэндийг дэмжих сан

Тендерийн төрөл:

Зөвлөх үйлчилгээ

Зөвлөх үйлчилгээний дугаар:

ДС20140102

Санхүүжилтийн эх үүсвэр:

2014 оны Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилт - Иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний зардлаас

Тендер зарласан огноо:

2014-05-09

Бичиг баримтыг хүлээж авах эцсийн хугацаа:

 

2014-05-19-ны 17 цаг хүртэл

Тендерийн бичиг баримт бусад мэдээлэл авах хаяг:

Эрүүл мэндийн хөгжлийн төв – Эрүүл мэндийг дэмжих сан.

Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,Энхтайвны гудамж-13Б, 3 давхарт 305 тоот, 210648, Ш/Х-187

Утас: 99993671 Имайл хаяг: s.purevsurens@gmail.com

2014-05-09

Тендерийн мэдээлэл: 

  1. Эрүүл мэндийн хөгжлийн төв – Эрүүл мэндийг дэмжих сан нь Иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагад орсон 21 сэдвийн дагуу телевизийн цуврал нэвтрүүлэг хийж, нэвтрүүлэх Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.  
  1. “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагад орсон 21 сэдвийг 3 багцын дагуу телевизийн цуврал нэвтрүүлэг хийж нэвтрүүлэх, Зөвлөх үйлчилгээ үзүүлэх 3 (гурав) хуулийн этгээдийг шалгаруулна.
  1. 2014 оны Эрүүл мэндийг дэмжих сангийн төлөвлөгөөнд тусгагдсан Иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагад орсон сэдвүүдийн хүрээнд иргэдэд эрүүл мэндээ хамгаалах сэдэл төрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор телевизийн цуврал нэвтрүүлэг хийж, нэвтрүүлэх чадвартайг нотлох баримт бичгийг дараах байдлаар бэлтгэн ирүүлэх шаардлагатай. Үүнд:
  • Хуулийн этгээдийн танилцуулга, гэрчилгээний хуулбар
  • Сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл
  • Хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл (голлох найруулагч, зураглаач, инженер, техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрээгээр ажиллах мэргэжилтнүүдийн гэрээний хуулбар)
  • Хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл (сүүлийн 2 жил буюу 2012, 2013 оны санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын болон татварын байгууллагын тодорхойлолт)
  1. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  2. Гадаадын этгээд мэдүүлэг ирүүлэх эрхтэй.
  3. Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 05 сарын 09-ны 09:00 – 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурьдсан хаягаар 2014 оны 05 сарын 19-ны 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Эрүүл мэндийн хөгжлийн төв – Эрүүл мэндийг дэмжих сан

Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,Энхтайвны гудамж-13Б, -210648,

Ш/Х-187 Утас: 99993671 Имайл хаяг: s.purevsurens@gmail.com