Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА                                                          

Огноо: 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр                                                       

Тендер шалгаруулалтын нэр: Иргэн бүрт чиглэсэн Эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний гарын авлага худалдан авах тухай             

Тендер шалгаруулалтын дугаар: ДС20140101                 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийг дэмжих сан эрх бүхий тендерт оролцогчдоос 2014 онд Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжигдэх Иргэн бүрт чиглэсэн Эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний гарын авлага–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 /тавин мянган/  төгрөгөөр худалдаж авах ба Эрүүл мэндийг дэмжих сангийн Төрийн сангийн 900020004 тоот дансанд тушааж баримтыг авчирна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендер бэлдэх, тендерийг захиалагчид ирүүлэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гарах ямарваа зардлыг Эрүүл мэндийг дэмжих сан хариуцахгүй.

Тендерийн баримт бичгийг худалдан авахдаа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн санал болгож буй үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх.
  3. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013 оны аудитлагдсан санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх (хуулбар хувь бол нотариатаар баталгаажигдсан байх). 
  4. Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын туршлага: 2012-2013 онд санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас доошгүй хэмжээний өртөгтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа бие даан гүйцэтгэсэн байх.
  5. 5.      Тухайн ажлын 40%-ийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх чадварыг илэрхийлсэн нотолгоо авчрах.

Тендерийн хамт тендерийн баталгаа  6 000 174 төгрөг ирүүлнэ. 

Тендерийг 2014 оны 6 дугаар сарын 09–ны өдрийн 10-цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 06  дугаар сарын 9ы өдрийн 11-цагт нээнэ. 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцох эсэх: “тооцно” Монгол улсын гарал үүсэлтэй бараа болохыг нотлох баримт/барааны өртгийн талаарх/ Тендерийн үнийн Монгол улсын гарал үүсэлтэй бараанд ноогдох дүнг 10%-аар хийсвэрээр бууруулан харьцуулах үнийг гаргана. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар холбогдож авч болно.

Захиалагчийн тодорхой хаяг:

Байгууллагын нэр: Эрүүл мэндийн хөгжлийн төв

Байгууллагын хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны гудамж, 13-б

Давхар болон өрөөний дугаар: 3 дугаар давхар, 305 тоот,

Утас: 99628252, имайл хаяг: lhagi_ses@yahoo.com