Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Сургалт- семинарын зар

Монголын дархлаа, бичил амь судлалын нийгэмлэг нь ЭМЯ-ны дэргэдэх Дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөл, ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургууль хамтран эмч, судлаач, био-анагаахын чиглэлийн мэргэжилтнүүд, нийгэмлэгийн гишүүдэд зориулан “Хачигт халдварын оношлогоо”, “Аутоиммун эмгэг- Атопын дерматитын оношлогоо эмчилгээ” сэдэвт сургалт-семинарыг зохион байгуулах гэж байна.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд  зориулсан энэхүү сургалтын зорилго нь шинэ болон шинээр сэргэж буй халдварт өвчин тэр дундаа хүрээлэн буй орчны өөрчлөлтийн улмаас сүүлийн жилүүдэд манай оронд өвчлөл, нас баралтын тохиолдол нэмэгдэж байгаа хачигт халдварын талаарх мэдлэг, уг халдварын үед үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээг сайжруулах чадвар, дадлыг эзэмшүүлэх, Аутоиммун эмгэг-Атопын дерматитын оношлогоо эмчилгээ сургалтаар эдгээр эмгэгийг оношлох лабораторийн шинжилгээний орчин үеийн аргуудтай танилцах, эмнэл зүйн практикт хэрэглэглээний арга зүй, дархлаа эмчилгээний зарчимыг эзэмшүүлэхэд оршино.

Энэхүү сургалт семинар нь 2014 оны IV сарын 18- ны өдөр ЭМШУИС-ийн 139, 111 тоот лекцийн зааланд зохион байгуулагдах бөгөөд тус бүр 2 кредит цагийн энэхүү сургалтанд ЭМШУИС-ийн эрдэмтэн, профессор багш нар лекц, ярилцлагыг удирдан явуулна.

Сургалтанд хамрагдагсадад Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс баталгаажуулсан 2 багц цагийн сертификат олгоно. Сургалтын төлбөр: 35000 төгрөг.

Бүртгэл: Сургалтанд оролцох эмч мэргэжилтнүүдийг 2014 оны IV сарын 8-16-нд ажлын цагаар ЭМШУИС-ийн өргөтгөлийн 440 тоотод бүртгэнэ. (Утас: 89981001, 99190111).

Эдгээр сургалт нь зэрэг явагдах тул МДБАС-ын Нийгэмлэгийн гишүүд аль нэгийг сонгон сургалтанд үнэ төлбөргүй хамрагдана.

Интернетээр бүртгүүлэх хаяг:  cami2014@hsum-ac.mn, web: www.msim.mn     

Бүртгүүлэхдээ: Овог, нэр, нас, хүйс, регистрийн дугаар, ажлын газар, мэргэжил зэргийг бүртгүүлнэ.

 

Монголын дархлаа, бичил амь судлалын нийгэмлэг

 

2014.04.15

МДБАСН-ийн бүх гишүүдийн хурал- сургалт семинарын хөтөлбөр

2014.04.18

I хэсэг

Цаг

Сэдэв

Багш

14.40- 15.00

Бүртгэл

111 тоот зааланд

15.00- 15.05

Нээлтийн үйл ажиллагаа

Г.Батбаатар

МДБАСН-ийн тэргүүн

15.05- 15.20

МДБАСН-ийн тайлан, төлөвлөгөө

С.Чимидцэрэн

МДБАСН-ийн нбд

АУТОИММУН ЭМГЭГ- АТОПИЙН ДЕРМАТИТ, ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ сургалт 139 тоот лекцийн зааланд

15.20- 15.50

Дархлаа тэвчил, аутоиммун эмгэгийн шалтгаан, эмгэг жам

С.Цогтсайхан

Профессор,  

АУ-ны доктор

15.50- 16.20

Аутоэсрэгбиеийн эмнэлзүйн хэрэглээ

С.Чимидцэрэн

АУ-ны доктор

16.20- 16.50

Зарим элбэг тохиолдох АИЭ-үүд, оношлогоо, эмчилгээний зарчим.

С.Цогтсайхан

Профессор, 

 АУ-ны доктор

16.50- 17.20

Арьсны салстын хамгаалах тогтолцоо

С.Чимидцэрэн

АУ-ны доктор

17.20- 17.40

Цайны завсарлага

 

17.40- 18.10

Атопийн дерматит өвчний шалтгаан, эмгэг жам, эмнэл зүй

Я.Энхтөр

АУ-ны доктор

18.10- 18.40

Атопийн дерматитийн оношлогоо, хийгдэх харшлын шинжилгээ

Б.Дашлхүмбэ

АУ-ны доктор

18.40- 19.10

Атопийн дерматитийн өвчний эмчилгээ-арьс арчилгаа, нотолгоонд суурилсан эмчилгээ

Я.Энхтөр

АУ-ны доктор

19.10- 19.40

Атопийн дерматитийн өвчний судалгаа, шинжилгээний ажлын чиг хандлага

Б.Дашлхүмбэ

АУ-ны доктор

19.40- 19.50

Хаалт- Сертификат гардуулах

 







 

 

 

 

 

МДБАСН-ийн бүх гишүүдийн хурал- сургалт семинарын хөтөлбөр

2014.04.18

 

II хэсэг

 

Цаг

Сэдэв

Багш

14.40- 15.00

Бүртгэл

111 тоот зааланд

15.00- 15.05

Нээлтийн үйл ажиллагаа

Г.Батбаатар

МДБАСН-ийн тэргүүн

15.05- 15.20

МДБАСН-ийн тайлан, төлөвлөгөө

С.Чимидцэрэн

МДБАСН-ийн нбд

ХАЧИГТ ХАЛДВАРЫН ОНОШЛОГОО

сургалт   111 тоот лекцийн зааланд

15.20- 16.20

Хачигт халдвар- Бабезиоз өвчний үүсгэгчийн бүтэц, биологийн онцлог, эмнэл зүйн шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Ч.Баттогтох

АУ-ны доктор

16.20- 17.20

Хачигт халдвар- Боррелиоз өвчний үүсгэгчийн бүтэц, биологийн онцлог, эмнэл зүйн шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Б.Ариунсанаа

АУ-ны доктор

17.20- 17.40

Цайны завсарлага

 

17.40- 18.40

Хачигт халдвар- Риккетсиоз өвчний үүсгэгчийн бүтэц, биологийн онцлог, эмнэл зүйн шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Ч.Баттогтох

АУ-ны доктор

18.40- 19.40

Хачигаар дамжих вируст халдварууд: үүсгэгчийн бүтэц, биологийн онцлог, эмнэл зүйн шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Б.Ариунсанаа

АУ-ны доктор

19.40- 19.50

Хаалт- Сертификат гардуулах