Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ҮНДСЭН МЭРГЭШЛЭЭР СУРАЛЦАГЧ ЭМЧ НАРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

ЭМХТ-ийн ТДСЗХ-ээс Үндсэн мэргэшлээр суралцагч эмч нарын дунд баг хамт олон болох уур амьсгалыг бүрдүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилготой спортөдөрлөгийг4 дүгээр сарын 6, 7-ндзохион байгуулж багууд 2 өдрийн турш сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр өрсөлдлөө.

Өдөрлөгийг нээж ЭМХТ-ийн дэд захирал У.Цэвэгмид хэлсэн үгэндээ “Эмчийн хөдөлмөр нөр ихийн дээр бид үргэлж багаар ажиллах хэрэгцээтэй тулгардаг өнөө үед үндсэн мэргэжлээр суралцагч эмч нараа чөлөөт цагаа идэвхитэй өнгөрүүлэн эрүүл мэнддээ анхааран спортоор  хичээллэх сонирхолтой болгох, багаар ажиллах чадвартай болоход нөлөөлнө гэж үзэн энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгааг дурьдаад” баг тамирчдад амжилт хүслээ.

Уг өдөрлөгт төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын үндсэн мэргэшил эзэмшүүлэх сургалтанд суралцагч 170 эмч оролцож спортын авьяас чадвараараа уралдаж гар бөмбөгийн тэмцээнд багийн амжилтаараа УНТЭ-ийн баг, сагсан бөмбөгийн тэмцээнд УГТЭ-ийн баг тамирчид түрүүлж цомын эзэн боллоо. 

Үндсэн мэргэшлээр суралцагч эмч нарын дунд спортын арга хэмжээ зохион байгуулсан ньсуралцагчид баг хамт олон болон тэдний дунд  нөхөрсөг уур амьсгал бүрдэж, суралцагчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил сайжран төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудхарилцан туршлага солилцож,  хамтын ажиллагаа бэхжсэн зэрэг үр дүнтэй арга хэмжээ боллоо.