Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр

 

Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн  өдөр

Жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдрийг  Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийг ‘’Жил бүр дэлхий дээр сүрьеэгээр 9 сая хүн өвддөг ч тэдний 3 сая нь сүрьеэгийн тусламж авч чаддагүй. Сүрьеэгээр өвдсөн хүн бүрийг илрүүлж, эмчилгээнд хамруулж, эдгэрүүлцгээе’’ гэсэн уриатайгаар дэлхий дахинаа тэмдэглэж байна.

Сүрьеэгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байна гэдэг юу гэсэн үг вэ? Энэ бол Сүрьеэгээр өвдсөн хүн бүр өвчний шинж тэмдэг, өвчний талаар ойлголт үгүйгээс эмнэлэгт хандахгүй байх, хандсан ч олон шалтгааны улмаас болж оношлогдохгүй байх, оншологдсон ч эмчилгээнд хамрагдахгүй байхыг хэлдэг.

 Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан зэрэг холбогдох байгууллагууд өнөөдөр 15.00 цагт ЭМЯ-ны хурлын “Б” зааланд хэвлэлийн бага хурал хийж, иргэдэд мэдээлэл өгөх юм байна.

Дашрамд дурдахад, Сүрьеэ өвчин бага зардлаар эмчлэгдэх боломжтой хэдий ч өнөөдөр дэлхий дээр өдөрт 4 мянган хүн уг өвчний шалтгаанаар нас бардаг байна. Энэ нь дэлхий нийтээр сүрьеэгийн эсрэг тэмцэх санхүүжилт хангалтгүй, сүрьеэг оношилдог орчин үеийн технологийг дэлгэрүүлэх хэрэгтэйг харуулж байна.

Сүрьеэ нь сүрьеэгийн нянгаар халдварлагддаг “нийгмийн” халдварт өвчин юм. Ханиад томуутай адил амьсгалын замаар халдварлагддаг учир энэ өвчнөөр хэн ч өвчилж болно.

Сүрьеэ өвчин нь нянгаар үүсгэгддэг хүнээс хүнд халддаг өвчин юм.Сүрьеэгээр аль ч насны , ямарч мэргэжлийн хүн өвдөж болох бөгөөд нийгмийн ядуурал, хямрал, ажилгүйдэл, эсвэл хэт өндөр ачаалал зэрэг сөрөг үр дагаврыг дагалдан сүрьеэ өвчин ихэсч байна. Гэвч сүрьеэ бүрэн эдгэрдэг амьсгалын замын халдварт өвчин юм.

Сүрьеэгийн халдвар яаж тархдаг вэ.

Сүрьеэгийн үндсэн эх уурхай нь уушигны сүрьеэтэй өвчтөн юм. Сүрьеэгийн анхдагч халдварыг хүн бүр авсан байдаг бөгөөд уушигны халдвартай сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараадаг гэж үздэг.

-Сүрьеэ өвчтэй хүнтэй хамт, агааржилт муутай байранд амьдрах

-Биеийн дархлаа суларсан зэргээс анхдагч голомт идэвхижинэ.

Уушигны хэлбэрийн сүрьеэтэй өвчтөний ярих , ханиах, найтаах үед олон сая сүрьеэгийн савханцар агуулсан дуслууд агаарт цацагдаж улмаар бусдад агаар дуслаар халдвар дамждаг.

Уушигны сүрьеэгийн үед ямар шинж илрэх вэ.

Өвчний эхлэл ихэнх тохиолдолд аажим явагдана, хэдэн долоо хоног үргэлжилнэ.    3-н долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгаж буй хүнийг сүрьеэгийн сэжигтэй гэж тооцно.

  • Ханиалгана, цэр, цустай цэр гарах.
  • Турах
  • Халуурах, жихүүдэс хүрэх
  • Хоолонд дургүй болох
  • Цээжээр өвдөх
  • Амьсгаадах шинж тэмдэг идэрнэ.

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрдэг, сүрьеэгийн эмчилгээ нь богино хугацаанд шууд хяналттай хийгдэх ёстой бөгөөд таны уйгагүй, ухамсартай эм уултаас л шалтгаална.

Эмчилгээний зарчим баримталснаар

· Өвчтөн төгс эмчлэгдэнэ

· Гэр бүлийнхэндээ болон ойр орчимдоо халдвар тараахгүй

· Хүндрэл буурна

· Эмийн дасал үүсгэхгүй зэрэг ач холбогдолтой.

Сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлж чадах вэ.

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга

-Сүрьеэгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт

- Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх.

- Сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх гэж 3 ангилдаг

1. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн өвөрмөц гол арга бол вакцинжуулалт юм.Сүрьеэгийн БЦЖ вакциныг анх төрсөн нярайд,-1-р тун, 2-р тунг 8 настайд вакцинжуулна.

2. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд гол нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх явдал юм.Өөрөөр хэлбэл халдварын эх уурхайг аль болох эрт халдваргүй болгох явдал юм.

3. Сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлэх арга нь биеийн эсэргүүцлийг сайжруулах Үүнд: чанарлаг хоол хүнсээр хооллох, биеийн тамир хөдөлгөөнийг эрхэмлэх, орон байрны агааржилт цэвэрлэгээ, гэрэлтүүлэг сайтай байх, ажил амралтын дэглэм зөв тохируулж амрах,архи, тамхи хэрэглэхгүй байх.

Хэрэв та өвдсөн бол ямар арга хэмжээ авах вэ.

Танд 3 долоо хоногоор ханиалгах , турах, оройдоо халуурч , хөлрөх зэрэг зовиур илэрч байгаа бол эмчид яаралтай хандаж онош тодруулах арга хэмжээ авч хэрэв сүрьеэ болох нь тогтоогдвол сэтгэлээр унах хэрэггүй сүрьеэ өвчин бүрэн эдгэрнэ.