Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Өнөөдөр “Дэлхийн бөөр хамгаалах өдөр”

Өнөөдөр “Дэлхийн бөөр хамгаалах өдөр”

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг  тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд эл өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсын хувьд бөөр хамгаалах өдрийг 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жилийн хувьд “Бөөрний цочмог гэмтлээс сэргийлье” нэрийн доор зохиогдож байгаа юм. Тиймээс “Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх орчин үеийн оношилгоо, технологийн аргууд” сэдэвт сургалтыг  12:00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт хийх гэж байна.  Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцох бөгөөд НЭМГ, бүх ӨЭМТ, аймаг, нийслэлийн дотрын болон бөөрний эмч нар сургалтад хамрагдаж байгаа ажээ.

Дашрамд дурьдахад, 2006 оноос эхлэн Олон Улсын Бөөрний Эмч нарын холбооноос санаачлан уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг Дэлхийн бүх улс орнуудад уриалга гаргасан байна. Зорилго нь халдварт бус өвчлөлийн дотор тэргүүлэх байрыг эзэлдэг бөөрний архаг өвчнийг буруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, уг асуудалд төр засаг, олон нийтийн анхаарлыг хандуулах чиглэлтэй юм. Энэ өдрийг өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.