Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Төгсөлтийн дараах сургалтын алба 2013 оны 11 сарын 01-ны өдөр эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор сургалт эрхлэгч байгууллагуудын сургалт эрхэлсэн албан тушаалтан, сургалтын арга зүйч нар оролцсон зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Уулзалтын үеэр:  

-“Сургалт эрхлэгч байгууллагуудын сургалтын явц, сургалтын орчинд хийсэн үнэлгээ”-ний талаар болон байгууллага бүрт хийсэн үнэлгээ зөвлөмжийг ЭМХТ-ийн төгсөлтийн дараах сургалтын албаны мэргэжилтэн Ц.Амаржаргал танилцууллаа.

- Сургалт эрхлэгч байгууллагуудаас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сургалт, судалгааны албаны дарга Б.Болормаа өөрийн байгууллагад хийсэн шинэлэг ололттой ажлын талаар танилцуулж, туршлага солилцсон.

- Сургалтын төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, хяналтын талаар ЭМХТ-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Очир мэдээлэл хийж асуултанд хариулан зөвөлгөө өгсөн.

- ЭМХТ-ийн төгсөлтийн дараах сургалтын албаны дарга С.Өлзийсайхан сургалт эрхлэгч байгууллагуудад үйл ажиллагаандаа анхаарч ажиллах нэгдсэн зөвлөмжийг танилцуулж тайлбар өгсөн.

- ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ 2013 онд сургалт эрхлэх нэмэлт эрх авсан байгууллагуудад эрхийн гэрчилгээг гардуулж ажлын амжилт хүслээ.

- Сургалт эрхлэгч байгууллагуудын сургалт эрхэлсэн албан тушаалтан, сургалтын арга зүйч нар харилцан санал солилцон туршлага судалсан. 

Энэхүү уулзалт нь сургалт эрхлэгч байгууллагуудад хийгдсэн үнэлгээнд үндэслэн  байгууллага бүрт болон нэгдсэн байдлаар боловсруулж гаргасан зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулахад ихээхэн  үр дүнтэй   болж өндөрлөлөө.