Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Блу Скай Авиэйшн компанитай хамтран ажиллахаар боллоо

Блу Скай Авиэйшн ХХК нь  Их Британи-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар1999 онд байгуулагдаж, 2000 оноос эхлэн орон нутагт хуваарийн бус / захиалгат нислэгийн үйл ажиллагаа явуулж ирсэн.Үүнд гадаад, дотоодын аялагчид, элчин сайдын яамд, уул уурхайн ажилтан, албан хаагчидад зориулсан захиалгат нислэгээс гадна эмнэлгийн түргэн тусламжийн  болон орон нутгийн хөгжлийг дэмжих хүмүүнлэгийн нислэгүүдийг үйлддэг.

 

 

 

 

 

 

 

Сүүлийн үед хөдөө орон нутаг, алслагдмал сумдаас эмнэлгийн түргэн тусламжийн нислэг үйлдүүлэх захиалга давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан эмч, эмнэлгийн ажилтнуудыг дээрх үйлчилгээнд урьдчилан сургах, дадлагажуулах шаардлага урган гарсан билээ. 2011 оноос эхлэн Блу Скай Авиэйшн компан нь Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллахаар санал солилцон Монгол орны өргөн  уудам нутаг дэвсгэрт хэрхэн эмнэлгийн түргэн тусламжийн нислэг хэмээх үйлчилгээг бий болгох, тогтмолжуулах талаар зөвшилцөж эхэлсэн бөгөөд эхний удаад хот болон орон нутаг дахь эмч, эмнэлгийн ажилтнуудыг эмнэлгийн түргэн тусламжийн нислэг хэмээх үйлчилгээний талаарх сургалтанд хамруулах 2013-2016 онд хэрэгжих 3 жилийн төсөл хэрэгжихэд бэлэн болоод байна.

Дээрх төслийг Финланд улсын Гадаад хэргийн яамны Хөгжлийн бодлого дэмжих хэлтсийн санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд тус улсын эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг эрхлэн явуулдаг ЕМА (Emergency Medical Assistance) компаний мэргэжилтнүүд болон Монгол улсын Эрүүл мэндийн яам / Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран уг сургалтын төслийг хэрэгжүүлэх ба Блу Скай Авиэйшн компаний Цессна Гранд Караван агаарын хөлгийг ашиглан сургалтанд оролцогч нарт дадлага эзэмшүүлэхээр төлөвлөж байгаа болно.

 

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь  Монгол улсын Засгийн газрын  2012  оны  50  дугаар тогтоол,  Эрүүл мэндийн сайдын 2012 оны “Эрүүл мэндийн хөгжлийн төвийг байгуулах тухай” 320 дугаар тушаалаар  шинэчлэн зохион байгуулагдсан.

            Тус төв нь үндэсний хэмжээнд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх мэдээллээр хангах, эрүүл мэндийн статистик мэдээг гаргах, телемедицин, түргэн тусламжийн сүлжээг өргөжүүлэн бэхжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг эрхлэн, эрүүл мэндийн байгууллагуудтай нягт уялдаатай ажилладаг.

            Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах буюу мэргэшүүлэх сургалтыг боловсронгуй болгох, Эмнэлгийн мэргэжилтний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтад орчин үеийн арга барил, технологийг нэвтрүүлэх зорилгоор төслийг бүрэн дэмжиж Блу Скай Авиэйшн компанитай хамтран хэрэгжүүлэх гэж байна.