Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Нийгмийн эрүүл мэнд, хууль эрх зүй, ёс зүйн чиглэлийн жишиг сорил

Эмчлэх ,сувилах , эм барих   мэргэжлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд зориулсан

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ЁС ЗҮЙН ЧИГЛЭЛИЙН

 жишиг сорил  .

 PDF хэлбэрээр татаж авах бол энд дарна уу

УНШИХ НОМЫН ЖАГСААЛТ

 

  1. Эрүүл мэндийн сайдын 2006 оны 135 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”
  2. Эрүүл мэндийн тухай хууль
  3. Ариун цэврийн тухай хууль
  4. Эмийн тухай хууль
  5. Нийгмийн эрүүл мэнд. 2007 он ЭМЯ, Азийн хөгжлийн банк “Эрүүл мэндийн салбарын хөгжил-2” төсөл
  6. Нийгмийн эрүүл мэндийн үндэс хийсээлийн гарын авлага. 2011 он ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль

 

“Анагаах ухааны ёс зүй “

 

 1-р хэсэг “ Эмнэлгийн мэргэжилтүүдийн ёс зүйн хэм   хэмжээ “-ны талаархи мэдлэг шалгах сорилууд.

 

                   Сорилыг хариулах ерөнхий заавар

 

Сорилуудын хариултууд нь үсэг тоогоор дугаарлагдсан бөгөөд үсгээр дугаарласан бол тухайн асуулт, даалгаварт тохирох хамгийн зөв нэг хариултыг ,хэрэв тоогоор  дугаарлагдсан бол нэг болон түүнээс олон хариултыг сонгож болох ба доорхи түлхүүрийг ашиглан үсгэн хэлбэрт оруулж хариултыг бичнэ .Үүнд :

 

1,2,3 дугаар хариултууд зөв бол     А

1,3  дугаар хариултууд зөв бол       В

2.4 дүгээр хариултууд зөв бол        С

4    дүгээр хариултууд зөв бол        D

Бүх хариулт зөв бол                         Е   гэж хариулна.

 

Шалтгаан хамаарлыг тогтоох даалгавар бүхий сорилуудыг хариулахдаа дараах түлхүүрийг ашиглан үсгэн хариултын хэлбэрт оруулан сонгож хариулна. Үүнд:

 

 Хариулт

1 баталгаа

2 баталгаа

Хамаарал

 А

Зөв

Зөв

Зөв

В

Зөв

Зөв

Буруу

С

Зөв

Буруу

Буруу

D

Буруу

Зөв

Буруу

E

Буруу

Буруу

Буруу

 

 

  1. Тухайн эрүүл мэндийн байгууллагын хүрээнд эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ ёс зүйн харилцааны асуудлыг хаанаас сахин мөрдүүлэх ажлыг зохион байгуулах бэ.

А. Байгууллагын дарга / захирал , эрхлэгч /

 В.. Эмчилгээ , үйлчилгээний чанар хариуцсан менежер

С. Хуулийн мэргэжилтэн , эсвэл нийгмийн ажилтан

D*. Ёс зүйн салбар хороо

Е. Олон нийтийн хяналтын зөвлөл

  1. “ Үйлчлүүлэгчийн нууцад “ аль нь хамрагдах вэ?

1. Үйлчлүүлэгчийн ярианаас олж авсан мэдээ

2. Өвчний түүхийн тэмдэглэл

3. Шинжилгээ хийхээр авсан биопсийн биет зүйлүүд   

4. Өвчний хэтийн байдалд өгсөн тэмдэглэл

5.  Бүгд зөв

  1. Эмнэлгийн мэргэжилтэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ “ хөндлөнгийн саадгүй  орчин “-д үйлчлэх ёстой . Тэгвэл доорхи зүйлүүдээс аль нь  “ хөндлөнгийн саадтай  орчин “ –ны хүчин зүйлд хамрагдах бэ?

1. Бусад эмнэлэгийн мэргэжилтэн

2. Ойр дотныхон нь

3. Бусад үйлчлүүлэгч      

4. Дуу хөгжим

5. Үзүүлэнт сурталчилгаа

  1. Эмнэлгийн мэргэжилтэн ёс суртахууны үүднээс эрхэмлэх зүйлүүд аль нь вэ?

1. Дайчин

2. Тайван дөлгөөн

3.Шийдэмгий

4. Хүнлэг энэрэнгүй

5. Зоригтой

  1. Эмнэлгийн мэргэжилтэн ямар сөрөг үйлдлээс өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлэх ёс зүйн үүрэгтэй бэ?

1. Албан тушаал хөөцөлдөх

2. Зүй бусын харилцаа

3.Амарлингуй хандах

4. Залилах

5. Биеийн амрыг харах

  1. Аль тохиолдлуудад эмнэлгийн мэргэжилтнүүд тусламж үйлчилгээ үзүүлэхээс өмнө үйлчлүүлэгчдээс заавал бичгээр зөвшөөрөл  авах вэ?

1. Мэс ажилбар , мэс засал хийх тохиолдол бүрт

2. Эгзэгтэй тохиолдолд

3. Тусламж үйлчилгээнээс үйлчүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч татгалзсан

4. Үйлчлүүлэгч өөрөө хүсвэл

5. Харилцан тохиролцсон тохиолдолд

  1. Эмнэлгийн мэргэжилтэн ямар зорилгын үүднээс үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээний тодорхой хувилбарыг тулгаж болохгүй вэ?

А. Ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд

В. Цаг хугацаа хожихын тулд

С. Үйлчлүүлэгчид туслах зорилгоор

D. Байгууллагадаа туслахын тулд

Е.Нөхөдын тусын төлөө

  1. Эмнэлгийн мэргэжилтний  ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бие авч явах соёлын талаархи журмыг хаанаас батлаж мөрдүүлэх бэ?

А. Эрүүл мэндийн яамнаас

В. Холбогдох мэргэжлийн нийгэмлэгүүдээс

С. Аймаг , хотын эрүүл мэндийн газраас

D. Тухайн эрүүл мэндийн байгууллагаас

Е. Нэгдсэн журам байх эрх зүйн үндэслэл байхгүй

  1. Хэрэв үйлчлүүлэгчийн буруу харилцааны улмаас мэргэжлийн үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй тохиол үүсвэл эмнэлгийн мэргэжилтэн хэнд хандах учиртай бэ?

А. Өөрийн байгууллагын удирдлагад

В. Хууль хяналтын байгууллагад

С. Өөрөө зохицуулна

D. Иргэдэд хандана

Е. Ийм асуудал ерөөс үүсдэггүй

10. Эмнэлгийн мэргэжилтэн яагаад үйлчлүүлэгчийг өөрийн нь зөвшөөрөл үгүйгээр анагаах ухааны болон шинжлэх ухааны туршилтанд оруулж болохгүй бэ?

А. Хүний эрх , эрх чөлөөг хүндэтгэхийн үүднээс

В. Эрүүл мэндэд нь харш учраас

С. Хуулиар хориглодог учраас

D. Ашиг сонирхолын зөрчлийн үүднээс

Е. Шинжлэх ухааны хөгжлийн үүднээс болно

11. Та үйлчлүүлэгчээс авах албан төлбөр гэдэг ойлголтонд ямар төлбөрүүдийг хамруулан ойлгож байна вэ ?

А. Хэрэглэсэн эм тарианы үнэн

В. Эрүүл мэндийн даатгалын хуульд заасан төлбөр

С.  Үйлчлүүлэгчийн сайн дурын хандив

D. Олон улсын тусламж хандив

Е. Эрүүл мэндийн хуульд харшлах төлбөрүүд

12. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн хоорондын харилцааны тулгуур зарчмуудаас нэрлэнэ үү?

А. Найз нөхөрийн харилцаа

В. Дотно элэгсэг харилцаа

С. Харилцан хүндэтгэлцсэн харилцаа

D. Нэр төрөө харилцан хамгаалсан харилцаа

Е. Найз нөхөрийн харилцаа

13. Эмнэлгийн мэргэжилтэнд ёс зүйн үүднээс үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой мэдээлэлийг санаатай болон санамсаргүй байдлаар хаана  ярих , шүүмжлэн хэлэлцэхийг хориглодог бэ ?

1. Хөндлөнгийн хүмүүсийн дэргэд

2. Албан өрөөндөө

3. Үйлчлүүлэгчидын дэргэд

4. Хөдөө хээр

5.Мэдээлэлийн хэрэгслэлээр

14. Үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргах явцад эмч нарын хооронд санал зөрөөтэй асуудал гарвал эцсийн шийдвэрийг хэн гаргах вэ ?

1. Эмчлэгч эмч

2. Зөвлөх эмч

3.Эмч нарын зөвлөлгөөний шийдвэр

4. Тасгийн эрхлэгч

5. Ерөнхий эмч

15. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн талаархи өөрт байгаа бүх мэдээлээлийг доорхи хүмүүсийн алинд нь өөрийн нь болон хууль ёсны төлөөлөгчийн нь зөвшөөрөлгүйгээр өгч болох вэ?

А. Өөрийн  багш эмчид зөвлөлгөө авахаар

В. Бусад эмч нарт

С. Хуулиар олгогдсон эрх бүхий хүмүүст

D. Сургалтанд ашиглах зорилгоор оюутнуудад

Е. Архивын ажилтанд

16. Эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар , үр дүнг дээшлүүлэхийн тулд ёс зүйн хүрээнд хэнтэй хамтран ажиллах ёстой вэ?

А. Өрх бүл

В.Мэргэжлийн нийгэмлэгүүд

С. Сургууль , цэцэрлэг

D. Мэргэжлийн нийгэмлэгүүд

Е. Хамт олон

17. Эмнэлгийн мэргэжилтэн сэжигтэн , яллагдагч , шүүгдэгч , ялтантай харилцахдаа ёс зүйн үүднээс хэрхэн хандах вэ ?

 1. Хүнлэг энэрэнгүй хандана

2. Тарчлаан зовоохын эсрэг байна

3. Харгис хэрцгий харилцахыг эсэргүүцнэ

4. Өлсгөлөн зарлахыг хориглоно

5. Хуулийн ажилтнуудыг дэмжинэ

18. Эмнэлгийн мэргэжилтнүүдэд өөрийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилахдаа ёс зүйн үүднээс  хориглосон зүйл аль нь вэ?

А. Худал ташаа мэдээлэл өгөх

В. Орлогоо нуух

С.  Ашгыг эрхэмлэх

D. Ерөөс мэдээлэхгүй байх

Е. Нэрээ нууцлах

19. Эмнэлгийн мэргэжилтэн тухайн хүний амьдралын төгсгөл сөрөг талруу нэгэнт тодорхой болсон тохиолдолд баримтлах ёс зүйн хандлагыг тодорхойлно уу .

1. Оношийн үнэн байдлыг хэлж ойлгуулна

2. Өвдөлт , зовиур шаналгааг нь багасгах бололцоотой бүх арга хэмжээг авна

3. Аль болох амар тайван байдлыг нь хангах арга хэмжээ авна.

4. Оношын үнэнийг хэлэх нь буруу

5. Ар гэрийнхэнд нь асарч сувилах талаар зөвлөлгөө өгнө

20. Эмчүүлэгчийн эрүүл мэндийн байдал эрс муудах , нас барах тохиолдолд эмч , сувилагч , асрагч , бусад хүмүүсийн хэн нь түүний хууль ёсны төлөөлөгчид мэдээлэх үүрэгтэй бэ ?

А. Хэн ч болно

В. Эмч

С. Сувилагч

     D.Шарил хадгалах газрын ажилтан

Е. Асрагч

21. Эмнэлгийн мэрэгжилтнүүд хэрэв ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдвол ямар эрх зүйн баримт бичгийн дагуу хаанаас хариуцлага , шийтгэл хүлээлгэх вэ?

1. ЭМ – ийн яамны ёс зүйн хорооноос

2. Шүүхийн байгууллагаас

3. Байгууллагын дэргэдэх ёс зүйн салбар хорооноос

4. Хамт олны хурлаас

5. Тухайн мэрэгжлийн нийгэмлэг , холбооноос

22. ЭМЯ-ны ёс зүйн хорооны үйл ажиллагааны тулгуур зарчмууд аль аль нь вэ?

1, Тэгш хандах

2, Шудрага ёсыг баримтлах

3,Нууцыг хамгаалах

4, Түгээмэл хандах

5, Хүнлэг энэрэнгүй

23. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны зорилгыг тодорхойлно уу ?

1.Үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах

2. Хүн амд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах

3. Эмнэлгийн мэргэжилтний нэр хүндийг хамгаалах

4.Эмнэлгийн байгууллагын нэр хүнд , эрх ашгийг хамгаалах

5. Үйлчлүүлэгчийн нэр хүндийг хамгаалах

24. Салбар хороо хууль журмын дагуу  ямар ямар хариуцлага мэргэжилтэнд хүлээлгэх талаар эрх бүхий албан тушаалтанд тавих эрхтэй вэ ?

1. Цалингийн хувиар торгох

2. Эмчлэх , сувилах , эм барих эрхийг нь цуцлах

3. Мэргэжлийн шалгалт дахин өгүүлэх

4. Хамт олны өмнө донгодох

5. Ар гэр оронд нь мэдэгдэх

25. ЭМЯ- ны дэргэд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн харилцааг зохицуулдаг ёс зүйн хороодыг зөв нэрлэ .

1. Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хороо

2. Эмч нарын ёс зүйн хороо

3. Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо

4. Сувилагчдын ёс зүйн хороо

5. Эм зүйчдын ёс зүйн хяналтын хороо

 

Хууль эрхийн сорилууд

 

Сорилыг хариулах заавар.

 

Хариултууд нь үсгээр дугаарлагдсан сорилыг хариулахдаа хамгийн зөв  нэг хариултыг сонгоно.

Хариултууд нь тоогоор дугаарлагдсан сорилыг хариулахдаа дараах хувиргалтыг ашиглан хариулна. Үүнд:

1, 2, 3 – р хариултууд зөв бол         А

1 ба 3 – р хариултууд зөв бол        В

2 ба 4 – р хариултууд зөв бол        С

зөвхөн 4 – р хариулт зөв бол                      D

бүх хариултууд зөв бол                    Е      гэж хариулна.

 

Сорилууд

26. Эрүүл мэндийн хуулийн зорилт юу вэ?

1.Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад аж ахуйн нэгж, байгууллага,албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах

2.Эрүүл мэндийн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтны гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах

3.Эрүүл мэндийн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтны гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах

27. Эмнэлгийн  тусламж үйлчилгээнд эмч, эмнэлгийн бусад мэргэжилтний  дангаар болон хамтаар гүйцэтгэх ямар үйл ажиллагаа хамаарагдах вэ?

1.Хүний өвчин, эмгэг, гэмтлийг илрүүлэх, оношлох

2.Хүний өвчин, эмгэг, гэмтлийг магадлах

3.Хүний өвчин, эмгэг, гэмтлийг илааршуулах

4.Хүний өвчин, эмгэг, гэмтлийг сэргээн засах, сэргийлэх

5.Эх барихад чиглэгдсэн үйл ажиллагаа

28. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг нэрлэнэ үү.

1.Хүн амын эрүүл мэндийг  төрийн онцгой анхаарал, ивээлд авах

2.Хүн амд   эрүүл мэндийн тусламж үйлчилгээг   ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх

3..Өмчийн  хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад адил тэгш хандана

4.Монгол улсын үндсэн хуульд заасны дагуу төрөөс иргэдэд эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээний  төлбөрийг төр хариуцах

29. Төрөөс хэрэгжүүлэх хүн амын эрүүл мэндийн бодлогод ямар үндсэн зарчмыг баримтлах вэ?

1.Хүмүүнлэг, энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэг, ололт, нотолгоо, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх

2.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгожулмаар  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын бие даасан , нээлттэй, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах

3.Эрүүл мэндийн бодлого, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага , нутгийн захиргааны болон, нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, гэр бул, иргэний  нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх

30. Улсын хэмжээний үйлчилгээтэй болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллага явуулах тусгай зөвшөөрлийг хаанаас олгох вэ?

1.Аймаг, нийслэлийн засаг дарга

2.Нийслэлийн эрүүл мэндийн газар

3.Дүүргийн засаг дарга

4.Эрүүл мэндийн яам

31. Эмнэлгийн мэргэжилтэн ямар эрх эдлэх вэ ?

1.Мэргэжлийн  асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага түүний удирдлага , иргэнд шаардлага тавих, зөвлөгөө өгөх

2.Гэнэтийн өвчин, осол гэмтлээс хүний  амь насанд аюултай байдал бий  болсон, төрөх зэрэг эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдолд иргэн, , аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийг дайчлан ашиглах

3.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн эрх, үүрэг болон өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсан тохиолдолд түүнийг эмчлэх, үйлчлэхэээс татгалзах

4.Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөх хангуулах

5.Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, 5 жил тутамд төгсөлтийн дараах сургалтад байгууллагын зардлаар хамрагдах

32. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрлийг нэрлэнэ үү         

1.Өрхийн эрүүл мэндийн төв

 2.Сум тосгоны эрүүл мэндийн төв

 3.Клиник

 4.Нийгмийн Эрүүл Мэндийн Төв

33. Эрүүл мэндийн байгууллагын эрхийг нэрлэнэ үү   

1.Хүн амын эрүүл мэндтэй холаогдсон асуудлыг мэргэжлийн дээд шатны байгууллага

буюу нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагад тавьж

шийдвэрлүүлэх

2.Аж ахуйн нэгж, байгууллага, гэр бүл, хувь хүнд мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа өгөх

3.Мэргэжлийн онцлог асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэнд

шаардлага тавих

4. Байгууллагын зорилго, эрх үүрэгт харш үйлдэл хийлгэхээр шаардсан тохиолдолд тухайн тусламж үйлчигээг үзүүлэхээс татгалзах

34. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг магадлан итгэмжлэх заалтуудыг нэрлэнэ үү

1.Эрүүл мэндийн байгууллага сайн дурын үндсэн дээр өөрийн байгууллагын үйл ажиллагааг болон хүн амд үзүүлж байгаа тусламж, үйлчилгааний технологи, чанарыг үнэлүүлж, магадлан итгэмжлэл авна.

2.Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.

3. Энэ хуулийн 22.2-т заасан магадлан итгэмжлэх байгууллага нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарыг орон тооны бус шинжээчдээр үнэлүүлж, дүгнэлт гаргана.

4. Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх, шинжээч сонгон шалгаруулах, ажилуулах журам, магадлан шинжлэх шалгуур, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох  зардлын жишгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

35. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэлүүдийг нэрлэнэ үү.

1.Хувь хүн, гэр бүл, хамт олонд хүртээмжтэй, энгийн арга хэлбэрээр өөрсдийг нь оролцуулах замаар эрүүл мэндийн анхны тусламжийг хөгжүүлэх

2.Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг зан үйлтэй болгох ажиллагааг бүх талаар хөгжүүлэх

3.Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах таатай нөхцлийг бүрдүүлэх

4.Эрүүл мэндийн салбарын тогтолцоог нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд чиглүүлэн боловсронгуй болгож нийгмийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалтын шинэчлэлийг хийх

36. Ариун цэврийн хэвийн нөхцөл гэж юу вэ?

А. Хүний амьдрах аюулгүй орчин

В. Хүний амьдрах эрүүл орчин

С. Хүний ажиллаж, амьдрах эрүүл орчин

D. Хүний ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчин

Е. Хүний ажиллах аюулгүй орчин

37. Ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангуулах ерөнхий шаардлагуудыг юунд, ямар үйл ажиллагаанд тавьдаг вэ?

  1.  
    1. Хот суурин, барилга байгууламж байгуулах, хүн амыг унд, ахуйн усаар хангахад
    2. Ионжуулдаг, ионжуулдаггүй туяаны үүсгүүр, химийн хорт бодис, нянгийн өсгөвөртэй ажиллахад
    3. Орчны агаар болон хөрс, хүнс, хилийн ариун цэвэрт
    4. Шинэ  болон импортлох бүтээгдхүүн, бодис, бэлдмэл материал, техник, технологид
    5. Орон сууц, нийтийн үйлчилгээний барилга байгууламж болон ажиллах, суралцах нөхцөлд

38. Нэмэлт дархлаажуулалт гэж юуг хэлэх вэ?

1.Иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэх

2.Заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэх

3.Дархлаажуулах насны бүх хүнийг заавал хамарвал зохих дархлаажуулалт

4.Хүн амын дархлалын ерөнхий түвшин буурахаас сэргийлж, урьд нь заавал хийх дархлаажуулалтанд хамрагдсан эсэхийг үл харгалзан дархлаажуулах бэлдмэл хэрэглэх

39. Сэтгэцийн эмгэгийн хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж юу вэ?

А. Хүн амын дунд сэтгэцийн өвчин, зан үйлийн эмгэг үүсэхээс сэргийлэхэд чиглэгдсэн иж бүрэн арга хэмжээ

В. Сэтгэцийн өвчин, зан үйлийн эмгэгийг эрүүл мэндийн анхан шатны тусламжийн түвшинд оношилж, эмчилж, хяналт тавих, сэргийлэх арга хэмжээ

С. Сэтгэцийн өвчин даамжран архагшиж хүний хөдөлмөрийн чадварыг алдуулах, тахир дутуу болохоос сэргийлэх зорилгоор хийгдэх эмнэлгийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламжийн арга хэмжээ

40. Эрүүл мэндийн даатгалын орон тооны бус салбар зөвлөл ямар бүрэлдхүүнтэй байх вэ?

1.Засгийн газрыг төлөөлсөн 3 хүн

2.Даатгуулагчийг төлөөлсөн 3 хүн

3.Ажил олгогчийг төлөөлсөн 3 хүн

4.Даатгагчийг төлөөлсөн 3 хүн

41. “Эм” гэж юуг хэлэх вэ?

А. Хүний өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан  сэргийлэх

     зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэлзүйн сорилт  

     туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн

     гаралтай, тодорхой тун хэмжээгээр хэрэглэгддэг  бодисыг

В. Хүний болон малын өвчнийг эмчлэх, оношлох зориулалттай,

     үйлчлэл нь эм судлал, эмнэлзүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай, тодорхой тун хэмжээгээр хэрэглэгддэг  бодисыг

С. Хүний болон малын өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан  сэргийлэх зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэлзүйн  сорилт  туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал,  эрдсийн  гаралтай, тодорхой тун хэмжээгээр хэрэглэгддэг  бодисыг

D. Хүний болон малын өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэлзүйн сорилт туршилтаар нотлогдсон, амьтан, ургамал, эрдсийн гаралтай, тодорхой тун хэмжээгээр хэрэглэгддэг  бодисыг

Е. Хүний болон малын өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэлзүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг, тодорхой тун хэмжээгээр хэрэглэгддэг  бодисыг

42. Ажил олгогч болон ажилтны хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээнд ямар нөхцөлийг тохирох вэ?

А. Ажлын байрны буюу албан тушаалын нэр, гүйцэтгэх үүрэг, үндсэн цалин, хөдөлмөрийн нөхцөл

В. Албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл

С. Ажлын байрны буюу албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл

D. Ажлын байрны буюу албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл

43. “ Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон  үндэслэлийг  тоочно уу.

1.Шүдний зонхилох өвчний тархалт их

2.Хүн ам, ялангуяа хүүхэд, залуучуудад шүдээ арчлах эрүүл ахуйн мэдлэг , дадал дутагдалтай

3.Хүн амын дийлэнх нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж, сүү цагаан идээг тогтмол бус, бага хэрэглэх болсон

4.Чихэр, чихэрлэг хүнсний зүйлийн хэрэглээ ихэссэн

44. “ Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ямар чиглэлээр арга хэмжээ авагдсан бэ?

1.Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх (анхдагч)-нийгмийн эрүүл мэндийн

2.Шүдний ерөнхий мэргэжлийн тусламжийн хүртээмж чанарыг дээшлүүлэх

3.Шүдний эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэрэгжүүлэх, чанар сайтай мэргэжлийн тусламж үзүүлэх боловсон хүчнийг бэлтгэх

4.Амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг боловсронгуй болгох

45. “Нөхөн Үржихүйн Эрүүл Мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд НҮЭМ-ийн үйлчилгээ, түүний дотор эсэн мэнд амаржихуйн үйлчилгээ хүртээмжтэй, чанартай, үйлчлүүлэгчийг дээдэлсэн, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд нийцсэн байх зорилт тавигдсан. Энэхүү зорилт хэрэгжсэнээр ямар үр дүн гарна гэж уг хөтөлбөрт тооцсон бэ?

1.Баг, сум, аймаг, үндэсний түвшинд эсэн мэнд амаржихуйн бүрдмэл үйлчилгээ зохих стандартын дагуу явагдаж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжаар баталгаажсан байна

2.Бэлгийн замын халдварт болон бэлгийн замын үрэвсэлт өвчний илрүүлэлт, эмчилгээ, гэр бүл төлөвлөлт, үр хөндөлтийн үйлчилгээ, үргүйдлийн эмчилгээнд орчин үеийн аргыг өргөнөөр нэвтрүүлж, үйлчлүүлэгчийн нэр төр, нууцыг чанд хадгалсан нөхөн үржихүйн эрхийг хүндэтгэсэн цогц үйлчилгээний хүртээмж сайжирсан байна

3.Алслагдсан нутгийн хүн ам, сургууль завсардсан охид, хөвгүүд, хот, аймгийн төвийн захын хорооллын оршин суугчид, ядуу болон орон гэргүй хүмүүс зэрэг нийгмийн бүлгүүдэд НҮЭМ-ийн мэдээлэл, зөвлөлгөө, хангамж, тусламж, үйлчилгээ хүргэх арга хэрэгсэл шийдвэрлэгдсэн байна

4.НҮЭМ-ийн мэргэжлийн түвшинд тусламж үйлчилгээ үзүүлдэг хөвгүүд, охидын кабинетүүд аймаг, хотуудад ажилладаг болсон байна.

46. Халдварт өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр ямар дэд хөтөлбөрүүдээс бүрдэх вэ?

Дархлаажуулалттай халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх

1.Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх

2.Гэдэсний халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх

3.Байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, сэргийлэх

4.ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх сэргийлэх

47. “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах” үндэсний хөтөлбөрийн эрхэм зорилго нь юу вэ?

А. Монгол улсад хүүхдийн эрхийг хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлж, тэдний аж байдлыг сайжруулахад оршино

В. Монгол улсад хүүхэд өөрийгөө хөгжүүлэх, ажиллаж амьдрахад  шаардлагатай боловсрол, мэргэжил эзэмших орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд оршино

С. Монгол улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд өөрийгөө хөгжүүлэх, ажиллаж амьдрахад шаардлагатай боловсрол, мэргэжил эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлж, тэдний аж байдлыг улам сайжруулахад оршино

D. Монгол улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд өөрийгөө хөгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж, тэдний аж байдлыг улам сайжруулахад оршино

48. “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах” үндэсний хөтөлбөрийн нэг бүрэлдхүүн хэсэг нь хүүхдийн амьдралын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх явдал бөгөөд энэ хүрээний зорилтууд хэрэгжсэнээр ямар үр дүн гарах вэ?

  1. Хүүхдийн анагаахын салбар бэхжиж, эмч мэргэжилтнийг тасралтгүй сургах зохистой орчин бүрдэнэ
  2. Хүүхдийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй, үр ашигтай бүтэц, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний технологи, мэдээллийн сүлжээ сайжирна
  3. Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж чанар сайжирч, өвчлөл, эндэгдэл буурсан байна
  4. Хүүхэд, өсвөр үеийнхний зохистой хооллолт, хоол хүнсний чанар, хангамж ДЭМБ-ын зөвлөмжийн нийтлэг жишигт хүрнэ
  5. Хүүхэд, өсвөр үеийнхний өөрийнхөө болон гэр бүл, хамт олны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах мэдлэг, чадвар дээшилнэ

49.  “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах” үндэсний хөтөлбөрийн нэг бүрэлдхүүн хэсэг нь хүүхдийн амьдралын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх явдал бөгөөд хэрэгжилтийг ямар шалгуур үзүүлэлтээр хэмжих вэ?

  1. Хүүхдийн эмч/өсвөр үеийнхний эмчийн тоо
  2. Нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл
  3. Хүүхдийн 6 сар хүртэл хугацаанд зөвхөн эхийн хөхөөр хооллодог хувь
  4. Тав хүртэлх насны хүүхдийн тураал/өсөлтийн хоцрогдлын хувь
  5. Хүүхдэд ээлтэй эмнэлэг/Эрүүл мэндийг дэмжигч сургууль, байгууллагын тоо

50.  “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд гэр бүл, хувь хүн, олон нийтийн иод дутлын эмгэг, иоджуулсан давсны талаархи мэдлэгийг дээшлүүлж, иоджуулсан давс тогтмол хэрэглэдэг зан үйлийг хэвшүүлэх зорилт дэвшигдсэн билээ. Энэ зорилтын дагуу ямар арга хэмжээ авагдахаар тус хөтөлбөрт тусгагдсан бэ?

  1. Бүх шатны сургуульболон албан бус сургалтын хөтөлбөрт иод дутлын эмгэг, иоджуулсан давсны талаар оруулах
  2. Төв, орон нутагт сургалт, сурталчилгааны баг ажиллуулж хэвлэл, мэдээлэл, соёл урлаг, спорт, биеийн тамирын арга хэмжээг ашиглан иоджуулсан давсны ач холбогдол, иод дутлын эмгэгтэй тэмцэх талаархи сурталчилгааг тогтмолжуулах
  3. Сургалт, сурталчилгааны хөтөлбөр боловсруулах, гарын авлага зөвлөлгөө, арга зүй, материалаар хангах
  4. Иоджуулсан давсны хэрэглээ, иод дутлын эмгэгийн тархалтыг судлах
  5. Нярай хүүхдэд төрөлхийн гипотиреоз илрүүлэх түргэвчилсэн аргыг улсын хэмжээнд нэвтрүүлэх

51.  “Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, тэмцэх” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг ямар үзүүлэлтээр үнэлэхээр хөтөлбөрт тусгасан бэ?

  1. Эрүүл аж төрөх ёсны үзүүлэлт
  2. Эдийн засгийн үзүүлэлт
  3. Өвчлөлт, нас баралтын үзүүлэлт
  4. Хүн ам зүйн үзүүлэлт

52.  “Сохролоос сэргийлэх, тэмцэх” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгагдсан “богино хугацааны сургалтанд цэцэрлэг, ЕБС-ийн бага ангийн багш, эцэг эх, сум, өрхийн эмч, сувилагч,бага эмчийг хамруулан, тэдгээрээс сургагч багш бэлтгэн, нүдний өвчнөөс сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд оролцуулах” үйл ажиллагаа нь уг хөтөлбөрийн ямар зорилтын хүрээнд хийгдэх вэ?

А. Нүдний эрүүл мэндийн талаар хүн амд цэгцтэй мэдлэг олгож, хараагаа хамгаалах, зөв дадал, хандлагад сургах ажлыг хүн амын тодорхой бүлэг тус бүрээр зохион байгуулах

В. Нүдний анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулах

С. Ерөнхий мэргэжлийн эмч, сувилагч болон нүдний нарийн мэргэжлийн эмч сувилагч нарын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг системтэйгээр дээшлүүлэх

53.  “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”  гэж юуг ойлгох вэ?

А. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой итгэл үнэмшил, тогтсон дэг жаяг, хэвшсэн соёл болон харилцааны тухай цогц ойлголт

В. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой итгэл үнэмшил, чиг хандлага, зан үйл, дадал, тогтсон дэг жаяг болон хэвшсэн соёлын тухай цогц ойлголт

С. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой итгэл үнэмшил, чиг хандлага, зан үйл, дадал, тогтсон дэг жаяг, хэвшсэн соёл болон харилцааны тухай цогц ойлголт

54. “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-ний үйлчлүүлэгчтэй харилцах горимд заасан эмнэлгийн мэргэжилтний хийхийг хориглосон үйлдлийг  дурьдана уу.

  1. Нэр төрөө хамгаалах, ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс тусламж үйлчилгээний тодорхой хувилбарыг үйлчлүүлэгчид тулгах
  2. Өвчний түүх болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой бусад бичиг баримтыг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах буюу бусдад ашиглуулахаар хувилан өгөх
  3. Мэргэжил, албан тушаалын давуу талаа ашиглан өөрийн үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, найз нөхөдтэй мэргэжлийн харилцаанаас гадуур харилцаанд (давхар харилцаа) орох
  4. Бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солих
  5. Үйлчлүүлэгчээс шан харамж, албан бус төлбөр авах, үйлчлүүлэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр анагаах болон шинжлэх ухааны туршилтандхамруулах

55. Удирдах ажилтны ёс зүйд үл нийцэх үйлдэл юу вэ?

  1. Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үйлчлүүлэгч, хамт олон, нийгэмд хор хохирол учруулахуйц үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, бусдыг оролцохыг дэмжих
  2. Эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад хөндлөнгөөс оролцох, зааварчлах, тулган шаардах
  3. Мэргэжилтнүүдийн ёс зүйтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг дангаараа шийдвэрлэх
  4. Хариуцсан нэгж, байгууллагын түвшинд үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх

56. Эмнэлгийн мэргэжилтэн сурталчилгаа хийхдээ анхаарах ёс зүйд үл нийцэх үйлдэл юу вэ?

  1. Үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулах
  2. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, үр  дүн нь тодорхойгүй, стандартын бус, чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдхүүнийг дэмжиж сурталчлах, түүнийг оношлогоо эмчилгээнд хэрэглэх, зарж борлуулах, түгээх
  3. Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдхүүний борлуулалтын ашиг, үйлчилгээний төлбөрөөс хувь хүртэх зорилгоор тухайн бүтээгдхүүн ба үйлчилгээг үйлчлүүлэгчид санал болгож, сурталчлах
  4. Үйлчлүүлэгчийг өөрийн зөвшөөрөлгүйгээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр танигдахуйц байдлаар харуулах буюу бусад хэлбэрээр сурталчилгаанд оруулах

57. Гэрээр сувилгаа явуулах заалтыг нэрлэнэ үү.

  1. Гэрээр сувилахуйн тусламж авахаар хүсэлт гаргаж, захиалга өгсөн, өөрийн биеийн ерөнхий байдлыг хянуулахыг хүссэн
  2. Эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлээд хяналтыг цааш гэрийн нөхцөлд үргэлжлүүлэх эмчийн заалттай, мэс заслын дараах асаргаа сувилгаа
  3. Хавдар өвчний үед хөнгөвчлөх сувилахуй шаардлагатайг, мөн сүрьеэ өвчний үеийн хяналтыг үргэлжлүүлэх, эмийг тогтмол уулгаж, биеийн эсэргүүцэл сайжруулах шаардлагатай эмч нотолсон
  4. Биеийн ерөнхий байдал сайжруулах бүх төрлийн эмийн бус эмчилгээ, нөхөн сэргээх сувилахуйн тусламж шаардлагатай, сувилахуйн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай өвчтөн
  5. Жирэмсэн эхчүүдэд тавих хяналт, асаргаа сувилгаа, томуу ба томуу төст өвчний үед гэрийн нөхцөлд хийх эмчийн заасан цагийн тарилга болон эмийн ба эмийн бус бусад эмчилгээ, сувилгаа

58. Ямар өвчин эмгэгийн үед төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлэх вэ?

  1. Сүрьеэ
  2. Хорт хавдрын III, IV үе шат
  3. Сэтгэцийн эмгэг
  4. Удаан хугацаанд нөхөн эмчилгээ шаардагдах зарим эмгэг
  5. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

59. Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хуулийн зорилтыг тодорхойлно уу.

А. Хүн амыг дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар холбогдох байгууллага, эмч, эмнэлгийн ажилтан, иргэд, уг өвчний халдвар авсан буюу өвчилсөн хүний эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах

В. Хүн амыг дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар төрийн, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагын эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах

С. Хүн амыг дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар эмч, эмнэлгийн ажилтан, иргэд, уг өвчний халдвар авсан буюу өвчилсөн хүний эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах

D. Хүн амыг дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар төрийн, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллага, эмч, эмнэлгийн ажилтан, иргэд, уг өвчний халдвар авсан буюу өвчилсөн хүний эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах

60. Монгол улсын иргэн ДОХ өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар ямар үүрэг хүлээх вэ?

  1. ХДХВ-ын халдвар авсан буюу ДОХ өвчнийг илрүүлэх, магадлах эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийлгэх тухай Засаг дарга, эрүүл мэндийн байгууллагын албан ёсны шаардлагыг биелүүлэх
  2. ХДХВ-ын халдварт өртөмтгий болон халдвар тараах боломж бүхий бүлэгт хамаарагдах хүмүүс тогтоосон хугацаанд эмнэлгийн үзлэг, шинжилгээнд орох
  3. ХДХВ-ын халдвараас сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар төрийн, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох
  4. ХДХВ-ын халдвар авсан буюу ДОХ-оор өвчилсөн хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх
  5. ХДХВ/ДОХ өвчний талаар үнэн зөв, бодит мэдээлэл олж авах, ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх аргад суралцах

61. Тамхины хяналтын хуульд “Тамхин бүтээгдхүүн” гэсэн нэр томьёог хэрхэн тайлбарласан бэ?

А. Татах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчилэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдхүүн

В. Үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчилэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдхүүн

С. Татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг хэсэгчилэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдхүүн

D. Татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчилэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдхүүн

62. Эмнэлгийн яаралтай тусламж гэж юу вэ?

А. Аливаа эмгэгийг оношлох, эмчлэх, сэхээн амьдруулах, хүндрэлээс  сэргийлэхэд чиглэгдсэн, эмчийн дангаар болон эмнэлгийн бусад мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэх хойшлуулшгүй үйл ажиллагааг хэлнэ

В. Хүний амь насанд аюултай аливаа эмгэгийг оношлох, эмчлэх, түүнийг сэхээн амьдруулах, хүндрэлээс  сэргийлэхэд чиглэгдсэн, эмчийн дангаар болон эмнэлгийн бусад мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэх хойшлуулшгүй үйл ажиллагааг хэлнэ

С. Хүний амь насанд аюултай аливаа эмгэгийг оношлох, эмчлэх, түүнийг сэхээн амьдруулах, хүндрэлээс  сэргийлэхэд чиглэгдсэн эмчийн үйл ажиллагааг хэлнэ

 

63. Эрүүл мэндийн байгууллагын үүргийг нэрлэнэ үү.

  1. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахаар авсан зөвшөөрлийн хүрээн дэх үндсэн үүргээ биелүүлэх, үйл ажиллагааныхаа тайлан мэдээг хугацаанд нь гаргаж өгөх, бусад байгууллага, иргэнийг эрүүл мэндийн асуудлаар өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах
  2. Барилга байгууламж, оношлогоо, эмчилгээний болон холбогдох бусад техник хэрэгсэл нь ажилтнуудын хөдөлмөрийн онцлогт тохирсон, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх
  3. Үйл ажиллагаандаа чанарын стандартын шаардлагыг хангах, улмаар магадлан итгэмжлэл авах,
  4. Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, мэргэжлийн дээд шатны буюу нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын шийдвэр, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх, эрүүл мэндийн хууль тогтоомжийг бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд сурталчлан таниулах
  5. Хувь хүн, гэр бүл, хамт олонд эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх талаар бусад байгууллагатай хамтран ажиллах

64. Эрүүл мэндийн байгууллагын дүрэмд юуг тусгах вэ?

  1. Байгууллагын нэр, оршин байгаа газар
  2. Үндсэн зорилго, чиг үүрэг
  3. Удирдах бүрэлдхүүн, түүний эрх хэмжээ
  4. Санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө зарцуулах зориулалт
  5. Өөрчлөн байгуулах, татан буулгах журам

 

65. Эмч, эмнэлгийн байгууллага ямар асуудлаар магадлагаа гаргах вэ?

А. Монгол улсын иргэн өвчлөх, осол гэмтэлд өртөх, нас барах, жирэмслэх, амаржих, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах, хөл хоригдох, өвчтөн асрах, хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдах, шүүх эмнэлгийн болон шүүх-сэтгэц судлалын дүгнэлт гаргах, цогцост задлан шинжилгээ хийсэн тухай дүгнэлт гаргах, эрүүл мэндийн холбогдолтой бусад магадлагаа

В.  Монгол улсын иргэн, тус улсад байнга буюу түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн өвчлөх, осол гэмтэлд өртөх, нас барах, жирэмслэх, амаржих, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах, хөл хоригдох, өвчтөн асрах, шүүх эмнэлгийн болон шүүх-сэтгэц судлалын дүгнэлт гаргах, цогцост задлан шинжилгээ хийсэн тухай дүгнэлт гаргах, эрүүл мэндийн холбогдолтой бусад магадлагаа

С. Монгол улсын иргэн, тус улсад байнга буюу түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн өвчлөх, осол гэмтэлд өртөх, нас барах, жирэмслэх, амаржих, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах, хөл хоригдох, өвчтөн асрах, хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдах, шүүх эмнэлгийн болон шүүх-сэтгэц судлалын дүгнэлт гаргах, цогцост задлан шинжилгээ хийсэн тухай дүгнэлт гаргах, эрүүл мэндийн холбогдолтой бусад магадлагаа

Д. Монгол улсын иргэн, тус улсад байнга буюу түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн өвчлөх, осол гэмтэлд өртөх, нас барах, жирэмслэх, амаржих, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах, хөл хоригдох, өвчтөн асрах, хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдах, эрүүл мэндийн холбогдолтой бусад магадлагаа

 

66. Эрүүл мэндийн талаар иргэний эдлэх эрх юу вэ?

А. Эмч, эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эмнэлэг, эмчийг өөрөө сонгох, өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах, халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах, хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах

В.  Эмч, эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах, халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах, хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах

С. Эмч, эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эмнэлэг, эмчийг өөрөө сонгох, өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах, хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах

 

67. Орчны агаарт тавигдах шаардлага юу вэ?

А. Хүний амьдрах, ажиллах, суралцах орчны агаар нь стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээнд тохирсон, бохирдоогүй, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагаас гарч байгаа утаа, тоос, хаягдлын хэмжээ нь стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээнд тохирсон байна

В.  Орчны агаар нь стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээнд тохирсон, бохирдоогүй, замын хөдөлгөөний нягтрал ихтэй төв, суурины тээврийн хэрэгслээс болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагаас гарч байгаа утаа, тоос, хаягдлын хэмжээ нь стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээнд тохирсон байна

С. Хүний амьдрах, ажиллах, суралцах орчны агаар нь стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээнд тохирсон, бохирдоогүй, замын хөдөлгөөний нягтрал ихтэй төв, суурины тээврийн хэрэгслээс болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагаас гарч байгаа утаа, тоос, хаягдлын хэмжээ нь стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээнд тохирсон байна

 

 

 

Эпидемиологийн тест

 

Хамгийн зөв хариулттай сорил

 

68. Шалтгааныг тодруулах Ретроспектив судалгааны загварыг сонгоно уу

А. Шалтгаан                      үр дагавар

В. Үр дагавар                    шалтгаан

С. Шалтгаан                         үр дагавар

            D. Шалтгаан, үр дагавар                      тавилан

E. Тавилан                        үр дагавар

69. Бага жинтэй төрсөн нярай болон эхийн тамхи таталт 2-ын хоорондын хамаарлыг судлахдаа  эх нь жирэмсэн үедээ тамхи татдаг байсан эсэхийг тодруулах асуумж авсан байна. Энэ ямар төрлийн судалгаанд хамаарах вэ?

  1. Эмнэл зүйн туршилт судалгаа
  2. Нэг-агшингийн
  3. Когорт (проспектив)
  4. Тохиолдол-хяналтын
  5. Корреляцийн

70. Эмнэлгүүдийн тайлан мэдээг ашиглан хүн амын дунд тархсан ЗСС өвчний бүтэц, тархалтанд үнэлгээ өгөх судалгаа нь судалгааны аль хэлбэрт хамаарах вэ?

А. Когорт

B. Агшингийн

C. Тохиолдол – Хяналтын

D. Бичиглэлийн

71. Илрүүлэг гэж юу вэ?

  1. Өвчнийг оношлох
  2. Шалтгааныг тогтоох
  3. Эмчлэх
  4. Үр дагаврыг судлах
  5. Эрүүл эмгэгийг ялгах

 

Олон хариулттай сорил

72. Когорт судалгаагаар харьцангуй рискийг тооцохдоо дараахь өгөгдлүүдээс  ямар үед нь хүчтэй шалтгаан болж байна гэж үнэлэх вэ?

  1. 0 – 0.4
  2. 0.5 – 0.8
  3. 0.9 –1.1
  4. 2.7 –с дээш
  5. 1.2 – 2.5

73. Олон жилийн өвчлөлийн хөдлөл зүйг ямар аргуудаар тодорхойлох вэ?

1. Хамгийн бага квадратын

2. Бүлэглэх

3. Шилжих дунджийн аргаар өвчлөлийг тэгшитгэх

4. Регрессийн

5. Корреляцийн

74. Эмнэлгээс шалтгаалах халдварын шалтгааныг сонгоно уу.

1. Нягтрал ихсэх

2. Халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх

3. Ариутгал хангалтгүй байх

4. Антибиотикийг эмх, замбараагүй хэрэглэх

5. Эргэлтийн журам алдагдах

75. Өвчлөлийн шинэ тохиолдлын төрлүүдийг нэрлэнэ үү

  1. Өвчлөлийн түвшин
  2. Хуримтлагдсан
  3. Харьцаа
  4. Нягтарсан
  5. Хувь

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэс

 

Хамгийн зөв нэг хариуллтай

 

76. Винслоу НЭМ-ийг юу гэж тодорхойлсон бэ? B

  1.                 A.     Зохион байгуулалттай олон нийтийн оролцоотойгоор эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой шинжлэх ухаан ба урлаг юм.
  2.                 B.     Зохион байгуулалттай олон нийтийн оролцоотойгоор амьдралыг уртасгах, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой шинжлэх ухаан ба урлаг юм.
  3.                 C.     Зохион байгуулалттай олон нийтийн оролцоотойгоор амьдралыг уртасгах, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой шинжлэх ухаан юм.
  4.                 D.     Зохион байгуулалттай олон нийтийн оролцоотойгоор амьдралыг уртасгах, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой урлаг юм.
  5.                 E.     Зохион байгуулалттай олон нийтийн оролцоотойгоор амьдралыг уртасгах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой шинжлэх ухаан ба урлаг юм.

77. НЭМ-ийн эрхэм зорилго юу вэ? B

A.Эрүүл мэндийг дэмжих нөхцлөөр хангах нийгмийн сонирхлыг бий болгох.

B.Нийгмийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн хүн амын эрүүл байх нөхцлийг хангах

  1. Хүний эрүүл байх болон амьдралыг уртасгах нөхцлийг хангах.
  2. Хүний амьдралыг уртасгах нөхцлөөр хангах нийгмийн сонирхлыг хангах

E.Хүний амьдралыг уртасгах болон эрүүл мэндийг дэмжих нөхцлөөр хангах нийгмийн сонирхлыг хангах

78. Амьдралын хэв маяг нь нас баралтын шалтгааны хэдэн хувийг эзэлдэг вэ?

1. 60%

2. 35%

3. 45-50%

4. 40%

5. 70%

 

79. Өвдсөн үед цаг алдалгүй эмчлэх нь урьдчилан сэргийлэлтийн аль түвшинд хамаарах вэ?

A. Анхдагч

B. Хоёрдогч

C. Гуравдагч

D. Дөрөвдөгч

E. Бүх түвшинд

80. Хавдраас урьдчилан сэргийлэхэд аль түвшингийн урьдчилан сэргийлэлт илүү чухал вэ?

A. Анхдагч

B. Хоёрдогч

C. Гуравдагч

D. Дөрөвдөгч

E. Бүх түвшинд

81. Өвчний илрүүлэг урьдчилан сэргийлэлтийн ямар түвшинд хийгддэг вэ?

  1. Анхдагч
  2. Хоёрдогч
  3. Гуравдагч
  4. Бүх түвшинд
  5. Анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн зааг дээр

82. НЭМ-ийн мөн чанарт аль нь хамаарагдахгүй вэ?

  1. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд чиглэнэ
  2. Хамт олны нөөц бололцоонд тулгуурлана
  3. Эмч, мэргэжилтний үүрэг
  4. Үйл ажиллагааг зөв зохион байгуулах

 

83. Нийгмийн эрүүл мэндийн мониторинг гэж юу вэ?

  1.                 A.     Байгаль орчноос эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүчин зүйлсийг илрүүлэн, судлан тогтоох, арилгах багасгахад чиглэгдсэн зохион байгуулалт, нийгэм, анагаах ухаан, ариун цэвэр эрүүл ахуй, халдвар судлал, шинжлэх ухаан техникийн арга зүйн ба бусад цогц арга хэмжээ
  2.                 B.     Хүний амьдарч буй орчноос эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүчин зүйлсийг илрүүлэн, судлан тогтооход чиглэгдсэн зохион байгуулалт, нийгэм, анагаах ухаан, ариун цэвэр эрүүл ахуй, халдвар судлал, шинжлэх ухаан техникийн арга зүйн ба бусад цогц арга хэмжээ
  3.                 C.     Хүний амьдарч буй орчноос эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүчин зүйлсийг арилгах багасгахад чиглэгдсэн зохион байгуулалт, нийгэм, анагаах ухаан, ариун цэвэр эрүүл ахуй, халдвар судлал, шинжлэх ухаан техникийн арга зүйн ба бусад цогц арга хэмжээ
  4.                 D.     Хүний амьдарч буй орчноос эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүчин зүйлсийг илрүүлэн, судлан тогтоох, арилгах багасгахад чиглэгдсэн зохион байгуулалт, нийгэм, анагаах ухаан, ариун цэвэр эрүүл ахуй, халдвар судлал, шинжлэх ухаан техникийн арга зүйн ба бусад цогц арга хэмжээ
  5.                 E.     Хүний амьдарч буй орчноос эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүчин зүйлсийг илрүүлэн, судлан тогтоох, арилгах багасгахад чиглэгдсэн анагаах ухаан, ариун цэвэр эрүүл ахуй, халдвар судлал, шинжлэх ухаан техникийн арга зүйн ба бусад цогц арга хэмжээ

84. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх дараах мэдээллийн аль нь буруу вэ?

  1. Урьдчилан сэргийлэлт гэдэг нь өвчин эмгэгийг тохиолдохоос өмнө түүнийг зогсоох гэсэн утгатай.
  2. Урьдчилан сэргийлэлт нь эрүүл мэндийг дэмжиж, хамгаалан, эрүүл мэнд муудсан үед түүнийг хэвийн байдалд нь оруулахыг зорьдог.
  3. Урьдчилан сэргийлэлтийн зорилго нь зөвхөн өвчин эмгэгийн тавиланг таслан зогсоох буюу удаашруулахад оршино.
  4. Урьдчилан сэргийлэлтийг олон салбарыг хамруулан явуулах ёстой.
  5. Засгийн газрын дэмжлэг урьдчилан сэргийлэлтэнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг.

Нийгмийн эрүүл мэндийн сорил

 

Хариултын таван хувилбараас хамгийн зөв нэгийг нь сонгоно уу.

 

97. Эрүүл мэндийн судалгааны ёс зүйн зарчмуудыг албан ёсоор анх баталгаажуулсан баримт бичгийг нэрлэнэ үү?

  1. Бельмонтын тайлан
  2. Хельсинкийн деклараци
  3. ЛаЛондын тайлан
  4. Нюрембергийн код
  5. Алма-Атагийн тунхаг

 

85. Аль нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн зарчим биш вэ?

  1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг стандартчилах
  2. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах
  3. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь эрүүл мэндийн хувьд үр дүнтэй, нийгмийн хувьд үр нөлөөтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байх
  4. Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа нь нийтээр хүлээн зөвшөөрсөн дэвшилтэт технологи, уламжлалд тулгуурласан хямд, энгийн байх
  5. Хүн амын эмзэг хэсгийн хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх

86. Хоёр аймгийн нас баралтын түвшинг хооронд нь харьцуулах хамгийн тохиромжтой аргыг сонгоно уу?

  1. Насны бүлэг дэх нас баралтын түвшин
  2. Нас баралтын ерөнхий түвшин
  3. Тархалтын түвшин
  4. Хүйсээр ялган тооцсон нас баралтын түвшин
  5. Нас баралтын ерөнхий түвшингийн сүүлийн таван жилийн дундаж

87. Өвчний эрт үед байгаа өвчтөнүүд урьдчилан сэргийлэлтийн ямар хөтөлбөрийн зорилтот хүн ам болдог вэ?

  1. Анхдагч
  2. Хоёрдогч
  3. Гуравдагч
  4. Бүгд
  5. Аль нь ч биш

88. Насанд хүрсэн хүнд хэр их дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөмж болгодог вэ?

  1. Долоон хоногт дор хаяж 3 удаа тус бүр 20 минутын эрчимтэй дасгал хийх /*/
  2. Өдөрт 1 цагийн турш хөнгөн дасгал хийх
  3. Долоо хоногт нэг удаа 2 цагийн турш эрчимтэй дасгал хийх
  4. Өдөрт 2 удаа тус бүр 20 минутын эрчимтэй дасгал хийх
  5. Биеийн жингийн илүүдэлгүй бол тусгайлан дасгал хийх шаардлагагүй

89. Манай улсад тархалт нь эпидемийн хэмжээнд хүрсэн хэрнээ анхаарлын гадна орхигдсоор байгаа урьдчилан сэргийлэх харьцангуй хялбар аргатай өвчнийг тодорхойлно уу?

  1. Умайн хүзүүний өмөн
  2. Гүйлсэн булчирхайн үрэвсэл
  3. Харшил
  4. Элэгний өмөн
  5. Ясны сийрэгжилт

90. Дараахь хөтөлбөрүүдийн аль нь гуравдагч урьдчилан сэргийлэлтийн хөтөлбөр вэ?

  1. Халдварт өвчний голомтод байсан хүмүүст хавьтал болсноос хойш 2 долоо хоногийн дотор иммуноглобулин тарих хөтөлбөр
  2. Тархинд цус харвасан хүмүүст зориулсан дасгал хөдөлгөөний хөтөлбөр
  3. Түргэн хоолны газруудад зохистой хооллолтын хөтөлбөр хэрэгжүүлэх
  4. Архинаас гарах АА хөтөлбөр
  5. Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр

91. Хүн амын дунд ахмад насны хүмүүсийн эзлэх хувийн жин нэмэгдэж, хүүхдийн эзлэх хувь багасах нь ямар үзэгдэл вэ?

  1. Хүн амзүйн шилжилт
  2. Нас баралтын шилжилт
  3. Тархварзүйн шилжилт
  4. Нас баралтын пропорциональ түвшин
  5. Нөхөн орлуулалтын түвшин

 

92. Гуравдагч урьдчилан сэргийлэлтийн хөтөлбөрийн зорилтот хүн амыг тодорхойлно уу?

  1. Нийт хүн ам
  2. Эрсдэлт бүлгийн хүн ам
  3. Өвчний эрт үед байгаа өвчтөнүүд
  4. Өвчний хожуу үед байгаа өвчтөнүүд
  5. Эрүүл хүн ам

93. Согтууруулах ундааны стандарт хэрэглээ (өдөрт 15-30 г) нь ямар өвчний эрсдлийг бууруулдаг вэ?

  1. Тархинд цус харвах
  2. Зөнөгрөл
  3. Зүрхний дутмагшил
  4. Хөхний өмөн
  5. Биений юмны мөчлөгийн хямрал

94. Анагаах ухааны ёс зүйн тулгуур зарчмуудыг тодорхойлно уу?

  1. Бие даасан байдлыг хүндэтгэх зарчим
  2. Ашиг тустай байх зарчим
  3. Шударга ёсны зарчим
  4. Эв санааны нэгдлийн зарчим
  5. Нийгмийн дэмжлэгийн зарчим

 

95. Хөгжиж байгаа улс орон бүрт зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай эрүүл мэндийн ямар хөтөлбөрийг ДЭМБ-аас зөвлөмж болгодог вэ?

  1. Хүнсийг бичил шим тэжээлээр баяжуулах
  2. БЗДХ/ХДХВ/ДОХ-ын мэдээлэл, сургалт, сурталчилгаа
  3. Гэр бүл төлөвлөлт
  4. Цус, цусан бүтээгдэхүүнд ХДХВ илрүүлэх
  5. Хавдрын үеийн хөнгөвчлөх эмчилгээ

96. Хөгжиж байгаа улс орнуудад эрүүл мэндийн ямар хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг  ДЭМБ-аас зөвлөмж болгодоггүй вэ?

  1. Хэрлэгтэй хүүхдэд урьдчилан сэргийлэх антибиотик эмчилгээ хийх
  2. БЗДХ-ын үед антибиотик эмчилгээ хийх
  3. Артритын үед үрэвслийн эсрэг стероид бус эмчилгээ хийх
  4. Химийн шавьжгүйтгэл
  5. Зүрхний бах, диабетийн эмчилгээ

97. Суурьшлын дотоод орчныг бүрдүүлэгч элементүүдийг нэрлэнэ үү?

                         1. Бичил цаг уурын үзүүлэлтүүд

                         2. Өрөөний агаарыг бохирдуулагчид

                         3. Гэрэлтүүлэг

                         4. Шуугиан

                         5. Ионжуулагч цацраг

98. Агаарын хоёрдогч бохирдуулагчдыг заана уу?

1. Азотын ислүүд

2. Озон

3. Кетон

4. Нүүрстөрөгчийн дутуу исэл

5. Азотын давхар исэл

99. Агаарын бохирдолттой тэмцэх хамгийн үр дүнтэй аргыг заана уу?

A. Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох

B. Хийн түлш хэрэглэх

C. Сайжруулсан зуух хэрэглэх

D. Шахмал түлш хэрэглэх

E. Шингэн түлш хэрэглэх

  1. Хүүхдийн өсөлт хоцролт гэж юуг хэлэх вэ?
    1. Жин/насны үзүүлэлтийг хэлнэ
    2. Хүүхдийн өндөр тухайн насны хэвийн хэмжээнээс бага байх 
    3. Ижил өндөртэй байгаа хүүхдүүдтэй харьцуулахад маш бага жинтэй байх
    4. Жин/өндрийн үзүүлэлтийг хэлнэ
    5. Хүүхэд насандаа тохирохгүй байга жинтэй байх
  2. Ажилчдад хийгдэх ажилд орохын өмнөх үзлэгийн гол зорилго юу вэ 
    1. Суурь өвчнийг илрүүлж, ажил мэргэжлийн тохироог үнэлэх
    2. Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг  эмчлэх
    3. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх
    4. Хэт ядралтаас сэргийлэх
    5. Хөдөлмөрийн нөхцлийг үнэлэх
  3. Энерги зарцуулалт суугаа ажлын үед хэдэн хувиар нэмэгддэг вэ?

                A. 0-5% 

                B. 5-10%

                C. 10-15%

                D. 15-20%

                E. 20-25%

  1. Устай холбоотой өвчнөөс сэргийлэх аргуудыг тодорхойлно уу?

             1. Найдвартай усан хангамжаар хүн амыг хангах

             2. Сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хүн амыг  хангах

             3. Хүн амын эрүүл ахуйн боловсролыг дээшлүүлэх

             4. Өвчнийг эрт оношлох

             5. Өвчнийг эрт эмчлэх  

  1. Хоол боловсруулах замаар бохирлогдсон уснаас хүний бие махбодид орох эмгэг төрөгч нянгуудыг нэрлэнэ үү?

            1. Салмонеллёзын үүсгэгч

2. Гепатит А-ын үүсгэгч

3. Шигеллын үүсгэгч

4. Жиардазисын үүсгэгч

5. Менингоэнцефалитын үүсгэгч

  1. Ямар пневмокониоз сүрьеэгийн халдвараар голчлон хүндэрдэг вэ?
    1.  Цементоз
    2.  Силикоз
    3.  Талькоз
    4.  Антракосиликоз
    5.  Органик тоосоор үүсгэгдсэн пневмокониоз
  2. Суулгалт өвчинтэй тэмцэх нийгмийн эрүүл мэндийн шууд арга замуудыг сонгоно уу?
    1. Гар зөв угаах дадалтай болгох
    2. Ундны усыг халдваргүйжүүлэх
    3. Эхчүүдэд амаар шингэн сэлбэх сургалтыг явуулах
    4. Нийтийн үйлчилгээний газруудыг боловсон жорлонтой болгох
    5. Хог хягдлын менежментийг сайжруулах
  3. НЭМ-ийн үйл ажиллагаанд яагаад бүх төрлийн мэргэжлийн хүмүүс оролцох шаардлагатай гэж үздэг вэ?
    1. Өвчин үүсгэгч хүчин зүйл нь олон янз тул
    2. Хүн бүхэн өөр өөр асуудал хариуцдаг тул
    3. Эрсдэлт хүчин зүйлс өргөн хүрээтэй тул
    4. Янз бүрийн нас, хүйсний хүн амд хүрэхийн тулд
    5. Нийт хүн амд чиглэдэг тул

 

БИОСТАТИСТИК

 

Тест 2.

Судалгаагаар өдөрт 8-аас илүү аяга кофе уух нь  цусны даралт ихдэх өвчинтэй хамааралтай болохыг тогтоожээ. Цусны даралт хэмжигчээр өдөрт 8-аас илүү аяга кофе уусан болон уугаагүй хүмүүсийн даралтыг хэмжсэн үзүүлэлтийг дор үзүүлэв.

 

 

Цусны даралт ихдэлттэй

Хэвийн цусны даралттай

>8 аяга

6

4

Кофе уугаагүй

2

7

 

Энэ өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд доорхи тестүүдээс аль нь илүү тохиромжтой вэ?

  1. Хи квадрат тест
  2. Мак Ньюмарын тест
  3. Стюдентын T тест
  4. Фишерийн тест
  5. Вариацийн анализ

 

Тест 5.

Дараах статистикийн тайлбарын аль нь буруу байна вэ?

  1. Статистикийн ач холбогдлын шалгуур нь шалтгааны баталгаа биш
  2. Статистикийн ач холбогдлын шалгуурууд нь тохиолдох магадлал, боломжийг үнэлдэг
  3. Статистикийн ач холбогдлын тест нь тэг таамаглалыг няцаах эсэхийг шалгадаг
  4. Судалгааны алдаа, биасаас шалтгаалан хамааралтай гарсан эсэхийг итгэх  интервал илэрхийлж чадахгүй
  5. Итгэх интервал нь түүврийн хэмжээ болоод статистик ач холбогдлыг харуулдаг.

 

Тест 7.

Дараах хувьсагдахууны  аль нь нэрлэсэн хэмжигдэхүүнд тооцогдох вэ?

  1. тухайн жилийн нийт өвчтний тоо
  2. хүйс
  3. цусан дахь билирубины хэмжээ
  4. өвчний хүнд хөнгөний байдал
  5. цусны даралт бууруулах эмчилгээний даралт бууруулах үр дүн

Тест 10

Дараах хувьсагдахууны аль нь нэрлэсэн хэмжигдэхүүн вэ?

 

  1. Биеийн өндөр, см-ээр
  2. Ястан
  3. Нийгмийн анги (I, II, III, IV, V)
  4. Хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгч, ахмад настан
  5. Нас, жилээр

 

  1. АЦХаХ-ийн  халдвар дамжих замуудыг нэрлэ?

А. Ахуйн хавьталын зам

В. Агаар дуслын зам

С. Дуслын зам

D. Бэлгийн замаар

Е. Бүгд зөв

4.Халдварт өвчний голомт гэж юуг хэлэх вэ?

          А. Халдварын эх уурхай оршиж  буй газар нутаг

          B. Халдварт өвчтэй хүн байгаа газар

          C. Эпидемийн процессын 3 хэлхээ бүрдсэн газар нутаг

          D. Халдвар хадгалагч, өвчтөн байгаа газар

          Е. Бохирдсон хоол, хүнс, ус

  1. Тарваган тахлын уушигны хэлбэр нь ямар замаар халдах вэ?

А. Усаар

B. Агаар дуслаар

C. Трансмиссив

D. Цусаар

Е. Бүх замаар

  1. Эндемик өвчин гэж юу вэ?

А. Гаднаас орж ирж тархсан

В.Тархалт ихтэй

С.Тухайн хүн амын дунд голомтлон тохиолддог

D.Дэгдэлт хэлбэртэй

E.Эндэгдэл, хүндрэл ихтэй

11. ДОХ-ын эх уурхайг заана уу?

А. ХДХВ-тээгч

В. Бие үнэлэгч

С. Хар тамхичин

D.  Эмнэлгийн ажилтан

E. Жирэмсэн эх