Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
"Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих" өдөрлөг зохион байгуулагдлаа

“Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг “Эрчүүдээ хайрлая” уриан дор анх удаа тэмдэглэж, Улаанбаатар хотын төв талбайд төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөв. 

Энэхүү эрүүл мэндийн өдөрлөгийн нээлтэд зориулсан Ерөнхий сайдын мэндчилгээг түүний зөвлөх Д.Батбаяр уламжиллаа. Тэрбээр Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгохоор шийдвэр гарган орон даяар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг зохион байгуулж байхаар шийдвэрлэснийг бид талархалтайгаар хүлээн авч байна гээд эрчүүдийн эрүүл мэндийн асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш бусад бүх салбарын асуудал юм хэмээн онцлон хэлсэн юм.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нээлтийг үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ жендэрийн талаас аваад үзвэл эрүүл мэнддээ тавих анхаарал, хариуцлага эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилгүй бөгөөд эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарал бага тавьж, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах идэвх сул байдаг нь түгээмэл үзэгдэл гэдгийг онцоллоо. Түүнчлэн тэрбээр судалгааны дагуу авч үзэхэд эрэгтэйчүүд өвчлөл өндөртэй, эрүүл мэндийн эрсдэлтэй зан үйл ихтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хайх эрэлхийлэх нь хамгийн бага хувьтай байдаг учир эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн нэг хэсэг болгон жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, арга хэмжээ авч явуулж байна гэв.

Өдөрлөгт ЭМЯ-ны харьяа байгууллагууд, БХЯ-ны харьяа Хууль сахиулах байгууллагын албан хаагчдын эрүүл мэндийн нэгдэл, Эм ханган нийлүүлэх “Монос” зэрэг байгууллагууд идэвхтэй оролцов.