Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДЛАГА, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДЛАГА, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭМС-ын 2019 оны А/121 тушаалын хэрэгжилтийг хангах, Эмч нарын 6-р их хурлаас  гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, НЭМГ-ийн харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага,  хүний нөөцийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийн чиглэлээр гарсан хууль тогтоомж, журмыг танилцуулах, санал бодлыг сонсох зорилгоор уг  сургалтыг зохион байгуулж 80 хүн хамрагдлаа.

2 өдрийн сургалтаар стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээ, санхүүгийн удирдлага, чанар, эрсдэлийн удирдлага, хүний нөөцийн удирдлага, ажлын байран дахь сэтгэл ханамж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, орчин үеийн хүний нөөцийн менежментийн чиг хандлага, ажлын байрны дүн шинжилгээ, албан тушаалын тодорхойлолт боловсруулах арга, хөдөлмөрийн норм норматив, анагаах ухааны эрх зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны хөдөлмөрийн норм норматив хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн эрх зүйн чиглэлийн багш, АХБ-ны санхүүжилтээр хэрэгжсэн Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар хичээл орж чиглүүллээ. Мөн ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар болон Бодлого төлөвлөлтийн газрын асуудал хариуцсан мэргэжилтэнүүд, ЭМХТ-ийн албадын дарга нар таницуулга хийж оролцогчдын санал хүсэлтийг сонслоо.