Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.
Байгууллагын цахим хуудас шинээр хөгжүүлэх компани сонгон шалгаруулах зар

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудасыг шинэчлэх, хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэх, хөгжүүлэлтийн дараах засвар үйлчилгээг үзүүлэх чадварлаг дотоодын програм хангамж, мэдээллийн технологийн компаний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хөгжүүлэлт хийх, засвар үйлчилгээ үзүүлэх хөгжүүлэгч компани нь дараах ажил үүргийг гүйцэтгэх ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  1. Програм хангамжийн системийн шинжилгээг хийх

/Захиалагчийн гаргаж өгсөн техникийн даалгавар болон захиалагчийн хүсэлтийг тусгасан динамик сайтыг хөгжүүлэх     Жич: Ажлын техникийн даалгаварыг энд дарж татаж авах/

  1. Програм хангамжийн дата баазыг загварчлах, хуучин баазыг хөрвүүлэх

/Өнгөрсөн 5 жилийн дата болон вебсайтын програмчлал дээр суурилсан 4 програм хангамжийг хөрвүүлэх/

  1. Сул ажлын байрны зар,  төрийн албан хаагчийн анкет бөглөх үйл ажиллагааг цахимжуулах

/Эрүүл мэндийн байгууллагуудаас ирсэн сул ажлын байрны зарлал мэдээлэлд Төрийн албан хаагчийн анкетыг бөглөж илгээх үйл ажиллагааг цахимжуулах/

  1. Цахим хуудсыг тестлэх, Серверт хуулах

/Үндэсний дата төвд байршуулан тохиргоог хийх, Тестийн явцад ямар нэгэн алдаа илэрсэн тохиолдолд залруулах ажиллагааг гүйцэтгэх заавар боловсруулах/

  1. Цахим хуудсыг хүлээлгэн өгөх, сургалт хийх

/Цахим хуудсыг сайтар тестэлж чанарын хяналтыг хангасны дараа эх кодын хамт захиалагчид хүлээлгэн өгөх, Админ хэрэглэгч болон байгууллагын нийт ажилчдад сургалт зохион байгуулах/

 

Цахим хуудас хөгжүүлэх програм хангамж, мэдээллийн технологийн компанид тавигдах шаардлага:

  1. Мэдээллийн систем, програм хангамж, веб сайт хөгжүүлэлтээр томоохон ажлын хөгжүүлэлт хийж байсан 3-с дээш жилийн ажлын туршлагатай байх.
  2. Томоохон хэмжээний цахим хуудас, портал сайт хийж гүйцэтгэхтэй холбоотой ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Уг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг сонирхсон этгээд нь дор дурдсан цахим хаягаар 2019 оны

06-р сарын 19-ны өдрийн 16:00 цагаас өмнө материалаа ирүүлнэ үү. Үүнд:

                   -Компаний танилцуулга                  

                   -Хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт

                   -Боловсон хүчний мэдээлэл

                   -Үнийн санал

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хаяг: Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө 13б,

Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо.

Утас: 11-310371

И-мэйл: gantulga@hdc.gov.mn