Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

Нэг. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
Ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд тус төвийн 203 тоотод 2019 оны 6 дугаар сарын 14-ний  өдөр хүртэл ажлын өдрүүдэд 09.00-12.00 14.00 - 17.00  цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.
Хоёр. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

1. Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
2. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг  А, Б маягтын дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;

 

Гурав. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

Сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд ЭМХТ-ийн  7012-8805 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төрийн үйлчилгээний сул орон тоо болон ажлын байранд тавигдах шаардлага


Нэгжийн нэр

Албан тушаалын

Ажлын байранд тавигдах шаардлага

Ангилал

Нэр

Хариусан асуудал

Орон тоо

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай шаардлага

Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба

ТҮ-7

Реципентийнасуудал хариуцсан мэргэжилтэн

Реципиентэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах

1 /түр/

бакалавр болон

түүнээс дээш

зэрэгтэй

Хүний их эмч

Үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдсан байх

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Төсөл бичих ур чадвартай, гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн ашиглаж чаддаг байх,

Бичиг баримт боловсруулах өндөр ур чадвартай

Ёс зүй, харилцааны өндөр соёл эзэмшсэн,  үүрэг, хариуцлага хүлээх чадвартай, байгууллага, хувь хүний нууцыг  хадгалах,  бусдыг хүндэтгэдэг, эмх цэгцтэй, нямбай байх

Захиргаа, санхүү, дотоод хяналтын алба

ТҮ-7

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

Байгууллагын албадын үйл ажиллагаанд ХШҮ, дотоод хяналт хийх.

1

бакалавр болон

түүнээс дээш

зэрэгтэй

Эрх зүйч, Эдийн засагч, нягтлан бодогч

Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр сургалтад хамрагдсан байх.

Төрийн байгууллагад мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үндэслэлтэй зөвлөмж боловсруулах, зөвлөгөө өгөх,  компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн ашиглаж чаддаг байх, Бичиг баримт боловсруулах өндөр ур чадвартай байх

Ёс зүй, харилцааны өндөр соёл эзэмшсэн,  үүрэг, хариуцлага хүлээх чадвартай, нууц хадгалах,  бусдыг хүндэтгэдэг, эмх цэгцтэй, нямбай байх