Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН II БАЙРАНД ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Сонгон шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2-р байранд ажил гүйцэтгэх гэрээгээр дотоод засварын ажил гүйцэтгэх компани, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тухай.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт

Материал хүлээн авах хаяг: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төв байрны 207 тоот

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • Тухайн чиглэлээр ажлын дадлага туршлагатай байх
  • Барилгын засварын үйл ажиллагаа эрхлэх холбогдох зөвшөөрөлтэй байх /ААН-н гэрчилгээний хуулбар, бусад тусгай зөвшөөрлийн хуулбар нотариатаар баталгаажуулсан/
  • Ажил гүйцэтгэх санхүүгийн чадамжтай байх
  • Мэргэжлийн чадварлаг хамт олон байх

Хийгдэх ажлын даалгавар

  • ЭМХТөвийн 2-р байрны 2,3,4-р давхрын коридорын хана, таазны засварын ажил  
  • ЭМХТөвийн 2-р байрны 2,3,4-р давхрын коридорын гарнец солих ажил,  
  • ЭМХТөвийн 2-р байрны грашийн дээвэр, гадна дотор засварын ажил,
  • ЭМХТөвийн 2-р байрны узелийн хана болон таазны засварын ажил 
  • ЭМХТөвийн 2-р байрны 217 тоот өрөөний хана, цонхны амалгаа, тааз засварлах
  • ЭМХТөвийн 2-р байрны 416 тоот өрөөний хана, цонхны амалгаа, тааз засварлах ЭМХТөвийн 2-р байрны 417 тоот өрөөний хана, цонхны амалгаа, тааз засварлах зэрэг ажлын тус тус хийж гүйцэтгэнэ.

 Бүрдүүлэх баримт бичиг 

  • ААН-ийн хүсэлт бүхий албан бичиг
  • Байгууллагын гэрчилгээ
  • Холбогдох зөвшөөрлийн хуулбар
  • Өмнө хийгдэж байсан ижил төстэй ажлыг тодорхойлсон албан бичиг
  • Засварын ажлын үнийн санал
  • Ажил гүйцэтгэх хуваарь

Тодруулга мэдээллийг тус төвийн Захиргаа, санхүү, дотоод хяналтын албаны 70128803, 99062485 утсаар холбогдож авна уу.

                                                ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ