Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Олон нийтэд хүргэх мэдээлэл

Лицензийн шалгалтад тэнцүүлж өгнө гэх зарын дагуу байгууллагын цахим мэдээллийн хэрэгслээр 
олон нийтэд хүргэх мэдээлэл

2019.03.06

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн буюу лицензийн шалгалтад тэнцүүлж өгнө гэсэн залилангийн шинжтэй хуурамч зарууд гарч байна. Эдгээр зарын дагуу мөнгө өгч залилуулсан тохиолдолд Эрүүл мэндийн хөгжлийн төв хариуцлага хүлээхгүй болно.

Харин та бүхэн энэ талаар үнэн, нотлох баримттай мэдээлэлтэй бол Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Захиралд хандан өргөдөл бичиж өгөөрэй. Мөн 70128805 утсаар мэдэгдэж болно. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу өргөдлийн хариуг тухайн иргэний нэр, хаягаар явуулдаг тул та өргөдөлдөө нэр, хаягаа тодорхой бичээрэй. Бид тухайн асуудлаар судлан шуурхай, шудрагаар шийдвэрлэн хариу өгөх болно. Залилангийн шинжтэй хуурамч зараас болж цаг хугацаа, мөнгө санхүүгээрээ хохирох байдлыг таслан зогсоохын тулд хамтран ажиллацгаая.

Шалгалт өгөх гэж буй эмнэлгийн мэргэжилтнүүд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд байршуулсан Жишиг сорилоос шалгалтандаа бэлдээрэй. http://hdc.gov.mn/content.php?id=1644&cid=1644