Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ШАЛГАЛТЫГ ОРОН ЗАЙНААС ХАМААРАЛГҮЙ АВДАГ БОЛНО

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Эрүүл мэндийн яам, HUE хотын Анагаахын болон Эм зүйн их сургууль, Бүгд Найрамдах Солонгос улсын Кotra, NS devil байгууллагатай хамтран зохион байгуулсан “2018 international Question Development on UBT” сургалтад Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.Баттулга, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны мэргэжилтэн П.Эрхэмбаяр, Г.Цолмонбаяр, NSDevil байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болох “Mexim consulting” ХХК-ны захирал Ц.Баяр нар оролцлоо.

Вьетнам улсын HUE хотод зохион байгуулагдсан 3 өдрийн сургалтад Бүгд Найрамдах Социалист Вьетнам, Бүгд найрамдах Солонгос улс, Монгол улс, Индонези улсын төлөөлөл оролцож, UBT буюу смарт төхөөрөмжид суурилсан  шалгалтын програм хангамж ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт авч буй тухай илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага солилцлоо.      

Сургалтын явцад UBT буюу смарт төхөөрөмж дээр суурилуулсан програм хангамжаар зураг, дүрс бичлэг, аудио зэргээс бүрдсэн шалгалтын асуулт,  өвчний түүх үүсгэн асуулт бэлтгэх зэргээр дадлага хийсэн.  Манай улсын баг цээжний рентген зураг бүхий шалгалтын тест боловсруулж, 1 байр эзэлсэн.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Эрүүл мэндийн яам, Ханой, ХО-Ши-Мин,  HUE хотын Анагаахын болон Эм зүйн их сургууль, Монгол улсын Эрүүл мэндийн хөгжлийн төв,  Индонези улсын Хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос улсын Кotra, NS devil байгууллагын төлөөлөл бүхий уулзалтад оролцож, өөрийн орны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын хууль эрх зүйн орчин, шалгалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өглөө.           

Мөн HUE хотын Анагаахын болон Эм зүйн их сургуулийн үйл ажиллагаа, түүхэн дурсгалт газруудтай танилцсан болно.