Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы Jica олон улсын байгууллагатай эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах зорилгоор төсөл хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд “Эмнэлзүйн сургалтын сургагч багш бэлтгэх” сургалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд ээлжит сургалт 2018 оны 11 дүгээр сарын 21-23-ний өдрүүдэд зохион байгууллагдлаа.
Төв болон тусгай мэргэжлийн төв, нийслэлийн дүүргийн эмнэлгүүдээс нийт 24 төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулж буй эмч-багш нар хамрагдсан тус сургалт нь хэлэлцүүлэг, лекц дадлага хосолсон хэлбэрээр явагдаж байна.
Эдгээр эмч нар сургагч багшаар бэлтгэгдэн цаашид эмч нарыг сургах юм.



