Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
АНАГААХ УХААНЫ ЭРХЗҮЙ БОЛОН ЁСЗҮЙН СУРГАЛТУУДЫГ ХАМТАД НЬ ОРЖ БАЙЖ ҮР ДҮНД ХҮРНЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Эрүүл мэндийн яам болон Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж  буй “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын асуудал хөндөгдөн, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах сургалтыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан.

             Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэлгийн анагаах ухааны эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, түүнтэй холбоотой үүсэх зөрчил, шинээр гарсан болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйн актуудын талаарх мэдлэгийг олгосноор ёс зүйн болон эрх зүйн зөрчлийн тохиолдолын тоо буурна гэж үздэг.

            Үүнтэй холбоотойгоор  Анагаах ухааны эрх зүйн үндсэн ойлголт, эрх зүйн харилцааны онцлог, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй ба эрх зүйн зохицуулалт, ёс зүйн ба эрх зүйн зөрчил, мэргэжлийн алдаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс  “Анагаах ухааны эрх зүй ба ёс зүйн сургалт”-ыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтын нээлтийг хийн эхний сургалтуудаа ГССҮТ, ЭХЭМҮТөвүүдээс эхлүүлж сургалтанд 500 орчим эмч, мэргэжилтэн хамрагдлаа. Улмаар сургалтыг  УНТЭ, УГТЭ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа амаржих газруудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд заахаар төлөвлөөд байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал Д.Ганцэцэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад эмч, эмнэлгийн мэргэжилтний болон үйлчлүүлэгчийн  эрх зөрчигдөхөөс сэргийлэхийн тулд ёс зүйтэй, эрх зүйн мэдлэгтэй байх  чухал болох нь харагдсаар байна. Тиймээс ёсзүй, эрхзүйн мэдлэгийг цогцоор нь харилцан уялдаатайгаар олгох сургалтыг ажлын байран дээр нь үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байна. Мөн энэхүү сургалтаа хамгийн эмзэг үйлчлүүлэгчидтэй харьцдаг ГССҮТ, ЭХЭМҮТ эмнэлгүүдээс эхлүүлж байна” гэлээ.

            Дэлхийн нийтийн Анагаах ухааны Эрх зүйн хөгжлийн чиг хандлага Анагаах ухааны ёс зүй ба эрх зүйн асуудлыг хамтад нь авч үзэж энэ чиглэлээр сургалт, судалгаа шинжилгээ, зөвлөмж гаргах ажлыг төрийн бус байгууллагууд хэрэгжүүлэх чиглэл уруу явж байгаа билээ. Тиймээс ч сургалтыг Монголын Анагаах Ухааны Эрх зүйн холбоотой хамтран зохион байгуулж, тус холбоог үүсгэн байгуулагч, Дэлхийн Анагаах ухааны эрх зүйн холбооны гишүүн, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч, Хуульч, хууль зүйн ухааны магистр, докторант, өмгөөлөгч Э.Ганбат удирдан явуулж байна.

Лекц, тохиолдолд суурилсан харилцан ярилцлага, хэлэлцүүлэг хийх хэлбэрээр зохион байгуулж буй сургалтын үр дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд анагаах ухааны ёс зүйн болон эрх зүйн асуудлыг хууль тогтоомжийн дагуу зөв ойлгож хэрэглэж, шийдвэрлэх чадвар эзэмшин, нийгмийн эрүүл мэндийн болон Эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд ёс зүйн болон хууль, эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх хандлага төлөвшүүлэх юм.