Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлнэ.

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлнэ.

2018 оны 5 сард Японы олон улсын  хамтын ажиллагааны байгууллагын “Анхан ба хоёрдах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн дэмжлэгтэйгээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц чадамжид суурилсан “Ерөнхий мэргэшил судлал” сургалтын хөтөлбөрийг боловсруулан батлуулж сургалтыг эхлүүлсэн.  Үүнтэй уялдуулан бусад мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг ч олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулахаар ажиллаж байгаа билээ. 

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын  хамтын ажиллагааны байгууллагын “Анхан ба хоёрдах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-тэй хамтран  “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг  зохион байгууллаа.

Сургалтын үр дүнд сургалт эрхлэх байгууллагууд мэргэшлийн чиглэл тус бүрээрээ сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулах ажлын эхлэл тавигдах юм. 

Сургалтанд сургалт эрхлэх 21 байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцлоо. Сургалтыг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нээж үг хэллээ.

Тус сургалтанд Япон улсаас  Олон улсын эрүүл мэндийн судалгааны төвийн Анагаах ухааны боловсролын төгсөлтийн дараах сургалтын ахлах зөвлөх Мураоко Акира уригдан ирж “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийн шинэчлэл”, “Анхан болон хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки “ Хөтөлбөр боловсруулах арга зүй, үе шат” сэдвээр илтгэл тавилаа.