Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАТИСТИК, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ДЭМБ-ААС ЗӨВЛӨГӨӨ, ЗӨВЛӨМЖ

ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАТИСТИК, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР
ДЭМБ-ААС ЗӨВЛӨГӨӨ, ЗӨВЛӨМЖ АВЛАА

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөхүүд манай оронд хүрэлцэн ирж эрүүл мэндийн статистик болон эрүүл мэндийн эдийн засгийн тооцоолол, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн санхүүжилтийг нарийвчлан тооцоолох чиглэлээр уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ.

 Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд  ЭМХТ-д ажилласан бөгөөд уулзалтад ДЭМБ-ын суурин  төлөөлөгч Сергей Диордица,  Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга Виван Лин,  Эрүүл мэндийн тогтолцооны газрын дарга Петер Ковлей, Эрүүл мэндийн мэдээлэл, судалгаа, инновацийн багийн зохицуулагч Анни Чу болон ДЭМБ-ын мэргэжилтэн Э.Эрдэнчимэг, ЭМЯ-ны Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтсийн дарга Г.Ганхуяг, ЭМХТ-ийн Ерөнхий захирал Д.Ганцэцэг болон холбогдох албаны дарга, мэргэжилтнүүд байлцлаа.

Энэ үеэр ЭМХТ-ийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн статистик,  эдийн засгийн чиглэлээр хийж буй үйл ажиллагаагаа төлөөлөгчдөд танилцуулж, харилцан санал солилцлоо.

 Мөн Тогтвортой хөгжлийн зорилтын  шалгуур үзүүлэлтүүдийг тооцоолон гаргахад зөвлөн туслах үйлчилгээ шаардлагатай байгаа талаар танилцуулж, бүсийн зөвлөхүүд зарим чиглэлээр зөвлөгөө өглөө.