Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 44 960 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 306 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 45 308 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 359 хүүхдээр буюу 0.8 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 159 буюу 51.1 хувь нь хүү, 22 149 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 10 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.6-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 599 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 720 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 9 933 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 116 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6 027 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 3 906 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 26 төрлийн 25 976 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 80.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1050 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Програм хангамж хөгжүүлэх компани сонгон шалгаруулах зар

“Эмчийн гарын авлага, эх хүүхдийн эрүүл мэндийн боловсролд зориулсан вебсайт, гар утасны аппликейшн”-ний хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэх мэдээллийн технологи, програм хангамжийн компани сонгон шалгаруулах зар

 

Эрүүл мэндийн хөгжлийн төв, НҮБ-н Хүн амын сантай хамтран “Эмчийн гарын авлага вебсайт, эх хүүхдийн эрүүл мэндийн боловсролд зориулсан гар утасны аппликешн”-г хийхээр зорин ажиллаж байгаа ба уг цахим хуудас, мобайл аппликешны хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэх, хөгжүүлэлтийн дараах засвар үйлчилгээг үзүүлэх чадварлаг дотоодын програм хангамж, мэдээлэл технологийн компанийг сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хөгжүүлэлт хийх, засвар үйлчилгээ үзүүлэх хөгжүүлэгч компани нь дараах ажил үүргийг гүйцэтгэх ба үүгээр хязгаарлагдахгүй, үүнд:

 1.   Судалгаа шинжилгээ

(a) Захиалагчийн мобайл апп, вэб сайт хийлгэж байгаа зорилго болон ажлын даалгавар дээр тулгуурлан веб систем, мобайл аппликейшний нэмэлт шаардлага тодорхойлох  Жич: Зорилго болон ажлын даалгаварыг энд дарж татаж авах

(b) Энэхүү судалгаан дээрээ тулгуурлан асуудлуудыг онлайн арга хэрэгсэл, вэб сайтыг хэрхэн ашиглан шийдвэрлэж болох талаар стратегийг боловсруулж захиалагчид санал болгон харилцан зөвлөлдөх.

 2.   Мобайл апп, вэб сайт төлөвлөлт

(a) Дээрх судалгаа шинжилгээний үр дүн дээрээ тулгуурлан хамгийн зохистой технологи, аргачлал, интерфэйс дизайн, мобайл апп, вэб сайт хийх төлөвлөгөө зэргийг төлөвлөн захиалагчийн зорилгыг биелүүлэх бодит төлөвлөгөөг боловсруулан санал болгох.

3.   Вэб сайт дизайн гаргах

a)   Ажлын  даалгаварын  дагуу  програм  хангамжийн  дизайн,  мобайл  апп,  вэб сайтын  дизайн,  агуулга  удирдах  систем  /CMS/,  өгөгдлийн  баазын  бүтэц зохион байгуулалтыг гаргах.

b) Мобайл  апп,  вэб  сайтын дизайныг  хэрэглэгчид  хамгийн ойлгомжтой ашиглахад хялбар байхаар төлөвлөж хуудас тус бүр, шаардлагатай тохиолдолд төхөөрөмж тус бүрээр гарган захиалагчаар батлуулах.

 

4.   Мобайл апп, вэб сайт хөгжүүлэлтэд тавигдах шаардлагыг тодорхойлох

a)   Захиалагчийн баталсан ажлын даалгаврын дагуу мобайл апп, вэб сайтын дизайн болон программ хангамжийн дизайн, бүтцийн дагуу програмчлал, кодчиллын ажлыг хийж гүйцэтгэх

 

b)  Ажиллах үйлдлийн систем тус бүрийн стандартчиллын дагуу кодчиллыг хийж гүйцэтгэх, шаардлагыг тодорхойлох.

 

5.   Мобайл апп, вэб сайт тестлэх, Серверт хуулах

a)  Гүйцэтгэсэн мобайл апп, вэб сайтын програмыг захиалагчийн серверт хуулан бодит агуулга болон өгөгдлийн баазыг оруулан ямар нэгэн алдаа эсвэл буруу ажиллагаа байгаа эсэхийг хуудас тус бүр, үйлдэл тус бүрээр мобайл төхөөрөмж тус бүрээр сайтар тестлэх заавар боловсруулах.

b)   Тестийн    явцад    ямар    нэгэн    алдаа    илэрсэн    тохиолдолд    залруулах

ажиллагааг гүйцэтгэх заавар боловсруулах.

 

6.   Мобайл апп, вэб сайт хүлээлгэн өгөх, Сургалт

a)  Вэб сайтыг сайтар тестэлж чанарын хяналтыг хангасны дараа мобайл апп, вэбсайтыг эх кодын хамт захиалагчид хүлээлгэн өгөх ажлын жагсаалт боловсруулах.

b)   Хүлээлгэн өгөхдөө агуулга удирдах систем болон вэб сайтыг ажиллуулах талаар сургалт зохион байгуулж, агуулга удирдах системийн гарын авлагаар хангах талаар жагсаалт боловсруулах.

 

7.   Арчилгаа, Хандалтын шинжилгээ

a)  Вэб сайтыг захиалагчид хүлээлгэн өгснөөр энэхүү вэб сайт хөгжүүлэх төслийн ажил дуусгавар болох биш жинхэнэ утгаараа вэб сайт ажиллуулах ажил эхлэх баталгаат хугацааны заавар боловсруулах.

b)   Захиалагчийнхаа   вэб   сайтыг   арчлан   авч   явах,   мэдээлэл   шинэчлэх,

хандалтын   тоонд   дүн   шинжилгээ   хийх,   вэб   сайтын   тогтвортой ажиллагааг хангах талаар зөвлөмж боловсруулах.

c)  Мөн хамтран ажиллах явцад вэб сайтыг цаашид сайжруулах хөгжүүлэх талаар захиалагчдаа зөвлөгөө өгч вэб сайтын зорилгыг биелүүлэхийн төлөө хамтран ажиллах талаар зөвлөмж боловсруулах.

8.   Веб  сайтад  орох  мэдээ,  мэдээллийг  нэгдсэн  тогтсон  форматад  оруулах, жигдрүүлэх

a)  Вебсайтад  орох  мэдээ,  мэдээллийг  боловсруулах,  нэгдсэн  стандартад

оруулж   засварлах,   захиалагчийн   хүсэлтийн  дагуу   мэдээ,   мэдээллээр баяжуулах заавар зөвлөмж боловсруулах

 

9.   Цахим хуудасны эх кодын тайлбар толь, өгөгдлийн баазын бүтэц гаргах

a) Мобайл апп, Веб сайт, Веб сайт удирдах төвлөрсөн удирдлагын хэсгийн шаардлага тодорхойлох

 

Жич: Mобайл апп нь компьютерт зориулсан вэб сайттайгаа нэг өгөгдлийн баазтай байх ба цаашид ажиллуулж явахад маш хялбар байхаар төлөвлөх.

 

Веб систем, мобайл апп хөгжүүлэх програм хангамж, мэдээллийн технологийн компанид тавигдах шаардлага:

 1.      Хөгжүүлэгч нь мэдээллийн технологи,  мэдээллийн системийн менежмент  компьютерийн шинжлэх  ухаан,  эрүүл  мэндийн  тусламж  үйлчилгээний  технологи,  программист  эсвэл түүнтэй адилтгах мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

2.      Мэдээллийн  систем,  програм  хангамж,   веб  систем  хөгжүүлэлт,  мобайл  аппликейшн хөгжүүлэлтээр томоохон ажлын хөжгүүлэлт, хийж байсан 5-аас дээш жилийн ажлын туршлагатай байх.

3.      Томоохон  хэмжээний  веб,  портал  сайт  хийж  гүйцэтгэхтэй  холбоотой  ажиллаж  байсан туршлагатай бол давуу тал болно.

 

Сонгон шалгаруулалтад оролцох компани нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

Компанийн танилцуулга, компанийн туршлага, Товч намтар (CV), сүүлийн 6 сарын дотор авахуулсан фото зургийн хамтаар– монгол хэл дээр;

Боловсрол, мэргэжил, мэргэшил, мэдлэгээ нотлохуйц диплом, сертификат, гэрчилгээ г.м баримтуудын хуулбар;

Компанийн гэрчилгээний хуулбар

Тухайн хөгжүүлэлт, засвар үйлчилгээ үзүүлэх тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter) - англи хэл дээр.

Уг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төслийг сонирхсон этгээд нь дор дурдсан хаягаар биечлэн эсхүл цахимаар 2018 оны 11-р сарын 08-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хаяг: Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө 13б,

Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо.

Утас: 11-310371

И-мэйл: admin@hdc.gov.mn

 

Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн Эрүүл Мэндийн Мэдээллийн Алба