Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШАЛГАЛТ ТОХИРУУЛГЫГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШАЛГАЛТ ТОХИРУУЛГЫГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

 2018 оны 09 сарын 24

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл ихээхэн хийгдэн шинэ дэвшилтэт техник, технологи хурдацтай нэвтэрч байгаагийн хэрээр оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийн бүтэц, зохион байгуулалт улам бүр нарийсаж байгаа тул эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах нь чухал болоод байна.

 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба нь Эрүүл мэнд, спортын сайдын 2015.06.26-ны өдрийн 249, Шадар сайдын 2015.11.06-ны өдрийн 117 дугаар тушаалыг үндэслэн олон улсын стандартад нийцсэн Fluke брендийн анализатор, симуляторын аппаратаар эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга хийдэг.

 2018 онд хүсэлт ирүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудад 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Иймээс ЭМБ-ууд нь хуваарийн дагуу эмнэлгийн тоног төхөөрөмжийнхөө шалгалт тохируулгыг хийлгэж бидэнтэй хамтран ажиллана уу.

Импортлогч байгууллагуудын импортолсон эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулгын /баталгаажуулалт/ захиалгыг авч хуваарьт оруулж байгаа тул хүсэлтээ өгнө үү.