Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Сул ажлын байрны зар

ЗАВХАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СУЛ ОРОН ТООНЫ МЭДЭЭЛЭЛ

Байгууллагын нэр

Албан тушаал

Тоо

Ажлын байранд тавигдах шаардлага

Холбоо барих утас

1

Эрүүл мэндийн газар

Нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн

1

Хариуцсан мэргэжлийн дагуу үндсэн болон төрөлжсөн мэргэшил эзэмшсэн

Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан

Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтанд орж тэнцсэн байх,

Хүний нөөцийн мэргэжилтэн А.Азжаргал 99469800

Яаралтай, гамшиг, эрсдлийн үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

1

Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

1

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, эрсдэл, цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн

1

Эмнэлгийн магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, оношилгоо эмчилгээний технологи, эмнэлгээс шалтгаалах халдвар хариуцсан мэргэжилтэн

1

2

Аймгийн нэгдсэн эмнэлэг

Тархвар судлаач эмч

1

Хүний их эмч, эрүүл ахуйч, тархвар судлаач

 

Хүний нөөцийн менежер Ш.Роломсүрэн 99469800

3

Завханмандал сумын Сум дундын эмнэлэг

Эх барих эмэгтэйчүүдийн их эмч

1

Эх барих эмэгтэйчүүдийн их эмч

Дарга А.Дулмаа 88911700

4

Түдэвтэй сумын Сум дундын эмнэлэг

Уламжлалтын их эмч

1 /түр/

Уламжлалт анагаах ухааны их эмч

Дарга Н.Буянт 99292127

Нийгмийн эрүүл мэндийн сувилагч

1 /түр/

Нийгмийн эрүүл мэндийн сувилагч

5

Шилүүстэй сум дундын эмнэлэг

Мэс заслын их эмч

1

Мэс заслын их эмч

Дарга

Г.Дашдэмбэрэл 99995738

Эх барих эмэгтэйчүүдийн их эмч

1

Эх барих эмэгтэйчүүдийн их эмч

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч

1

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч

6

Баянхайрхан сумын Эрүүл мэндийн төв

Хүүхдийн их эмч

1

Хүүхдийн их эмч

Дарга Э.Балжиржанцан 98212683

Сувилагч

1

Сувилагч

Багийн эмч

1

Их эмч, Бага эмч

7

Нөмрөг сумын Эрүүл мэндийн төв

Багийн эмч

1

Их эмч, Бага эмч

Дарга Ж.Дармааням 98033089

8

Ургамал сумын Эрүүл мэндийн төв

Багийн эмч

2

Их эмч, Бага эмч

Дарга О.Тунгалаг 86364989

9

Цагаанхайрхан сумын эрүүл мэндийн төв

Багийн эмч эмч

1 /түр/

Их эмч, Бага эмч

Дарга

Л.Нямсайхан 99066436

Дархлаажуулалтын сувилагч

1 /түр/

Сувилагч

 

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлагa

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг төгссөн
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг баритлан ажилладаг, хариуцлагатай
  • Идэвх санаачлагатай багаар ажиллах чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын диплом
  • Мэргэжлийн үнэмлэх
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Материал хүлээж авах хугацаа

2018.08.20-2018.09.20