Төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт амжилттай зохион байгуулагдаж байна
Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургууль төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт амжилттай зохион байгуулагдаж байна.
Анагаах ухааны боловсрол олгох 12 их дээд сургууль төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын “Шалгалт зохион байгуулах тухай” 2018 оны А/73 дугаар тушаалын хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 13–ны өдөр амжилттай зохион байгуулагдаж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар 09 -11цагийн хооронд Дархан –Уул, Говь –Алтай, Дорноговь аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургууль болон Улаанбаатар хотод Хүний их эмчийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 45 газар зохион байгуулагдан 1104 төгсөгч шалгалтад хамрагдсан байна. Үдээс хойш Нүүр амны их эмч, Монголын уламжлалт анагаахын их эмч, Эм зүйчийн чиглэлээр төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт явагдаж байна.
Маргааш сувилагч, эм найруулагч, эх баригч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчийн чиглэлээр шалгалт 2 ээлжээр зохион байгуулагдана.
Энэ жилийн хувьд төгсөгчид шалгалтын дүнг шалгалт өгч дууссан даруйд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудаснаас шууд шалгах боломжтой болсон.
Иймд та бүхэн ШАЛГАЛТЫН ДҮНГ яг одоо дараахь холбоосоор орж шалгах бүрэн боломж нээлттэй байна.
http://hdc.gov.mn/content.php?id=12&cid=12
http://hdc.gov.mn/license_shalgalt.html
Эрүүл мэндийн хөгжлийн төв
Шалгалт зохион байгуулах комисс
2018.06.13