Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Гадаадад мэргэжил дээшлүүлэх эмч нарт бэлтгэл сургалт зохион байгууллаа.

Монгол улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны хамтран хэрэгжүүлж буй “Сөүл” төслийн хүрээнд БНСУ-д эмнэлзүйн сургалтанд хамрагдах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн сургалтын өмнөх бэлтгэлийг хангах зорилгоор сургалт зохион байгууллаа.

Уг сургалтаар БНСУ-д сургалтанд хамрагдахад шаардлагатай ерөнхий мэдээллүүд болох “Сөүл” төсөл, БНСУ-ын түүх, соёл, хүн амын эрүүл мэнд, эрүүл мэндийн болон эрүүл мэндийн даатгалын тогтолцооны онцлог, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн үр дүнтэй зохион байгуулж байгаа талаарх мэдээллээс гадна эмнэлгийн цахим бүртгэлийн үйл ажиллагаа, эмнэлгийн байгууллагын соёл, профессор, эмч, эрүүл мэндийн бусад ажилтнуудтай харилцахад анхаарах асуудлын талаар мэдээлэл хүргэлээ.

Түүнчлэн сургалтанд зайлшгүй шаардлагатай  эмнэлзүйн чиглэлийн англи нэр томъёог заалаа. Мөн өмнө нь тус төслийн хүрээнд сургалтанд хамрагдаж байсан эмч нар өөрсөдийн туршлагаасаа хуваалцлаа.

Сургалт лекц, ярилцлагын хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Төслийн хүрээнд зохиогдож буй энэ удаагийн сургалтанд УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ, Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, АШУҮИС-ийн эмнэлэг, “Өргөө” амаржих газраас сонгогдсон эмч, сувилагч нар  хамрагдаж БНСУ-д суралцахаар мордох гэж байна.

Бэлтгэл хангах сургалтыг Монголдоо зохион байгуулснаар гадаад сургалтын чанар сайжран, үр дүнтэй болоход ихээхэн дөхөмтэй арга хэмжээ болж байна.

Сургалтыг ЭМХТ-өөс хариуцан зохион байгуулж байна.