Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
МЭНДЧИЛГЭЭ

 

МЭНДЧИЛГЭЭ

 

Хүний жаргалтай амьдралын тулгуур, суурь нь эрүүл мэнд гэдэг.  Эмч нар  хүний төлөө гэсэн сэтгэлээр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн хүн амынхаа эрүүл мэндийн төлөөх нэгэн үзүүрт үйлсдээ өөрсдийн авьяас чадвар, мэдлэг оюун, цаг хугацаагаа харамгүй зориулан ажилладаг билээ.

Түүнчлэн иргэн бүрийн амь нас, эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр, ачааг нуруундаа үүрэн ажиллаж ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, гавъяатууд, ахмад эмч нарынхаа ариун үйлсээр бид үргэлж  бахархаж байдаг.

 Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр

 Энэ өдөр  дэлхий нийтээрээ эмч нартаа талархалаа илэрхийлдэг баяр юм.

Эрүүл энхийн жаргаланг хайрлагч эмч нар  Та бүхэндээ  Дэлхийн эмч нарын өдрийн мэндчилгээг дэвшүүлж  эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Хамгийн дотны хэн нэгнийг тань эмчлэн эдгэрүүлж, хайртай бүхэнтэйгээ хамт байхын жаргал хайрласан эмч нарын баяр бол  та бүхний ч  баяр билээ.

Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай байх болтугай.

Эмчээ, Тандаа баярлалаа

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ