Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
МЭНДЧИЛГЭЭ

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас чадвар, зүрх сэтгэлээ  зориулан ажиллаж байгаа Монгол улсын эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсад та бүхэндээ Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Манай байгууллага нь шинэчлэн батлагдсан Эрүүл мэндийн багц хуулиуд  болон   эрүүл мэндийн талаархи Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн  хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хангуулах үүргийн хүрээнд эрүүл мэндийн салбарын бүхий л байгууллага, хамт олонтой  зүрх сэтгэл нийлэн хамтран ажиллаж хүн арддаа тэгш, хүртээмжтэй , чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх алсын зорилгыг тавин  ажиллаж байна.

2012 оныг ”Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил” болгон  ”Эрүүл  хүүхэд” аяныг орон даяар идэвхтэй өрнүүлэн 18 хүртэлх насны хүүхдүүдийн 85 хувийг  эрүүл мэндийн үзлэгт хамруулж цахим мэдээллийн сантай болсны   зэрэгцээ өвчтэй  хүүхдүүдийг эмчлэн эрүүлжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Мөн  зорилтот бүлэгт чиглэсэн зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийг амжилттай эхлүүлж  халдварт бус  өвчин  болон түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх ажилд үнэлэхүйц  ахиц гаргалаа.  

Бид орчин үеийн анагаах ухааны хөгжил дэвшлээс цаг алдалгүй суралцаж өндөр хөгжилтэй орны эмч мэргэжилтнүүдтэй  мөр зэрэгцэн ажиллан  элэг, бөөр, шилжүүлэн суулгах, тархи, зүрхний мэс заслыг уян дурангийн аргааг хийх, үе солих, үр шилжүүлэн суулгах зэрэг эмчилгээний аргыг  практикт нэвтрүүлээд  байна.

Мөн  эх, нялхсын эндэгдлийг бууруулж, мянганы хөгжлийн эрүүл мэндийн зорилтуудыг  бүрэн хангах боломжийг бүрдүүлсэн зэрэг амжилтаар Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийг угтаж байна.

 Иргэн бүрийн амь нас, эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд зүтгэж ирсэн  үе үеийн эрдэмтэн  мэргэд,  эмч, сувилагч,  эмнэлгийн нийт мэргэжилтнүүд,  ажилтнууд  та нарынхаа  буянтай  үйлсэд амжилт хүсэн илүү ихийг бүтээхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН

ДАРГА Ш.ЭНХБАТ, АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР

  2012 оны 8 дугаар сар 10