Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг эмийн сан, хувийн эмнэлгүүдэд сургалт зохион байгууллаа

 Нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг эмийн сан, хувийн эмнэлгүүдэд сургалт зохион байгууллаа

ЭМХТ-ийн Бодлогын судалгаа, удирдлагын сургалтын алба  Эрүүл мэндийн сайдын 450-р тушаалын ЭМТ-201.27, Үндэсний статистикийн хорооны даргын баталсан ЭМТ-6, ААНБ-2 маягтуудаар  аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн байгууллагуудаас орлого, зарлагын мэдээг улирал, жилийн эцэст авч нэгтгэн Үндэсний статистикийн хороонд хүргүүлэх, эрүүл мэндийн үндэсний тооцоог тооцоолоход ашигладаг. Уг маягтуудаар ирүүлэх байгууллагуудын хамрагдалтыг нэмэгдүүлэх, мэдээний чанарыг сайжруулах зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 240 орчим эмийн сан, хувийн эмнэлгүүдийн холбогдох мэргэжилтнүүдэд  2 өдөр сургалтыг 11 сарын 8,9-ны өдөр зохион байгууллаа.

2017 оны байдлаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл авсан 2000 орчим байгууллага байна. Үүнээс улирал болон жилийн эцсийн мэдээг тогтмол мэдээлдэг 650 орчим байгууллага байдаг.

Сургалтад оролцогчид сургалтаар өөрсдөдөө тулгамдаад байгаа асуудал, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, цаашид мэдээг цахим програмаар авдаг байх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж, Үндэсний статистикийн хороо цахимжуулах ажил дээр туслахаа мэдэгдлээ.