Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сул ажлын байрны захиалга

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сул ажлын байрны захиалга

 

Ажлын байрны захиалга өгч буй байгууллагын нэр хаяг

Ажлын байрны нэр

Ажлын байранд тавигдах шаардлага /боловсрол, мэргэжил туршлага ур чадвар,тусгай шаардлага/

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт

Материал хүлээн авах эхлэх,дуусах хугацаа

Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг дугаар

Ажлын байрны талаар мэдээлэл өгөх хүний нэр, утас

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

УБ хот, БЗД 3-р хороо Цус сэлбэлт судлалын үндэсний төв

 

 

 

 

 

Лабораторийн эмч

 

 

 

 

 

Анагаах ухааны сургуулийг   төгсөж, лабораторийн их эмч мэргэжил эзэмшсэн байх. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй. Ажлын ачаалал даах чадвартай. Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх. Харилцааны ур чадвар сайтай багаар ажиллах чадвартай.

  • Төрийн албан хаагчийн анкет,
  • диплом,
  • лиценз,
  • иргэний үнэмлэхний хуулбар,
  • Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 20-аас 07 сарын 31 хүртэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЦССҮТ-ийн 4 давхарт, 404 тоот

Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Д.Оюунболд

 

99028009

 

 

 

 

2

 

 

 

Халдвар судлаач

 

Эрүүл ахуйч, халдвар судлаач эмчээр төгссөн Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй. Харилцааны ур чадвар сайтай багаар ажиллах чадвартай. Хариуцлагатай, нягт нямбай, хувийн зохион байгуулалттай.

Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх

  • Төрийн албан хаагчийн анкет,
  • диплом,
  • иргэний үнэмлэхний хуулбар,
  • Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт